Нүүр хуудас Спорт Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа Ази тивийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ.

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа Ази тивийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ.

229
0

Японы нийслэл Токио хотод жюү жицү бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ болж байна. Энэ тэмцээнд 20 орны нийт 390 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн хөх бүсний ангилалд улсын харцага Ж.Амартүвшин алтан медаль, 64 кг-д Б.Сайнжаргал хүрэл медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа  Жюү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мастер 1 ангиллын хөх бүсний -77 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол тус ангилалынхаа Үнэмлэхүй жинд АЛТАН медалийн тавцанд зогслоо. Т.Отгонзаяа мөнгөн медаль хүртсэнийнхээ дараа “Арай л болсонгүй удаах байранд орлоо тусалж, дэмжсэн ах нартаа, найз нөхдөдөө, ажилын хамт олон, Цагдаагийн байгууллагадаа ,Тусгай ажиллагааны газрын дарга цагдаагийн хурандаа Д.Батсайхан, дэд дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Батцагаан нартаа маш их баярлалаа”. Ардын багш Буянгийн Ганбат багшдаа баярлалаа” хэмээн өөрийн нүүр номоороо дамжуулан баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here