Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Парисийн ДАШТ-д оролцох чөлөөт бөхийн тамирчид мордлоо.

Парисийн ДАШТ-д оролцох чөлөөт бөхийн тамирчид мордлоо.

245
0

Монголын чөлөөт бөхийн тамирчид 8 сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөө өглөө эх орноосоо мордлоо.  Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэе.

ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:                                                                                                                   

Эрэгтэйчүүд:

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр “Хангарьд” спорт хороо.
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга “Аваргууд” академи.
65 кг: Нармандахын Лхамгармаа “Алдар” спорт хороо.
70 кг: Ганзоригийн Мандахнаран “Алдар” спорт хороо.
74 кг: Доржваанчигийн Гомбодорж “Сүлд” спорт хороо.
86 кг: Оргодолын Үйтүмэн “Алдар” спорт хороо.
97 кг: Өлзийсайханы Батзул “Хүч” спорт хороо.
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо “Хүч” спорт хороо.
Эмэгтэйчүүд :                                                                                                                                                                                 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл “Хангарьд” спорт хороо.
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг “Хасу-Мегастарс” клуб.
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг “Хилчин” спорт хороо.
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг “Хасу-Мегастарс” клуб.
60 кг: Баатаржавын Шоовдор “Хилчин” спорт хороо.
63 кг: Пүрэвдоржийн Орхон “Алдар” спорт хороо.
69 кг: Очирбатын Насанбурмаа “Алтай” констракшн.
75 кг: Ган-Очирын Уртнасан “Хилчин” спорт хороо нар зодоглоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here