Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Чөлөөт бөхийн тамирчид эх орондоо ирлээ.

Чөлөөт бөхийн тамирчид эх орондоо ирлээ.

274
0

Чөлөөт бөхийн ДАШТ зургаан өдрийн турш үргэлжилэн өндөрлөж Монголын баг тамирчид нэг алт, нэг хүрэл медальтай  эх орондоо ирлээ. Энэ удаагийн ДАШТ-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аварга боллоо. 63 кг-ын жинд хүч үзсэн тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3-ийн харьцаагаар ялсан юм.

Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав дахь, эмэгтэйчүүдээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь дэлхийн аварга болж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байв.

Мөн 57 кг-ын жинд 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медалийн эзэн боллоо. Э.Бэхбаяр ийнхүү чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан болж байна. Мөн Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо. Түүний хувьд өөрийн анхны багш, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа адилаар ДАШТ-ий хос медальтан болж байгаа нь бахархалтай үйл явдал юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here