Нүүр хуудас Спорт Шатрын их мастер А.Энхтуул 41 хүнтэй зэрэг тогложээ

Шатрын их мастер А.Энхтуул 41 хүнтэй зэрэг тогложээ

212
0
shatriin-ih-master-enhtuul
“Зайсан Хилл” цогцолборт “”Шатрын зэрэг тогтоох өдөрлөг” зохион байгуулагдлаа
~Шатрын их мастер А.Энхтуул 41 хүнтэй зэрэг тогложээ~

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборт “ ”Шатрын зэрэг тогтоох өдөрлөг”-ийг өчигдөр амжилттай зохион байгууллаа.

“Оюуны Ундраа Групп” ХХК, Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын санаачлагаар оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Шатрын их мастер А.Энхтуултай зохион байгуулжээ.

Өдөрлөгт шатар сонирхогч иргэд, шатрын спортоор хичээллэгчид цугларсан байна. Их мастер А.Энхтуул нийт 41 хүнтэй тасралтгүй 4 цаг 30 минут тоглохдоо 36 хүнийг хожиж, 3 хүнтэй тэнцэж, 2 хүнд хожигдсон байна.

Хүрэлцэн ирсэн 41 шатрын спорт сонирхогч дундаас хамгийн балчир нь 5 настай байсан бол хамгийн ахмад нь 62 настай иргэн байлаа. Энэ өдөрлөгийг 2016 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болон зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here