Нүүр хуудас Спорт ШАТРЫН ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН ШАТРЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА.

ШАТРЫН ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН ШАТРЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ЭРХ АВЛАА.

324
0

 

 

БНХАУ-ын Ченгду хотод зохиогдсон шатрын  “Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлттэй төрөлд шилдэг 33 их мастертай өрсөлдөн эрэгтэй шатарчдаас анх удаа Монгол улсаа төлөөлөн шатрын “Дэлхийн цом”-д оролцох эрхээ авсан байна.Олон улсын шатрын Их мастер Ц.Батчулуун шилдгийн шилдэг 128 шатарчдын дунд зохиогдох Шатрын дэлхийн цомын төлөөх тэмцээнд оролцох эрхийг Монгол улсаас анх удаа авчирсан гэж Монголын шатрын холбоо мэдээллээ.

Мастер Ц.Батчулууныг эх орондоо хүрэлцэн ирэхэд  Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, дэд ерөнхийлөгч МУГД П.Жигжидсүрэн, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар МҮОХ-ны ёслолын танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Батчулууны хувьд 2011 онд их мастерын болзол хангасан бөгөөд шатрын спортоор 25 жил хичээллэж байгаа тамирчин  юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here