Нүүр хуудас Спорт Шатрын УАШТ-ний ялагчид тодорлоо

Шатрын УАШТ-ний ялагчид тодорлоо

189
0
shatriin awarga shalgaruulah temtseen
ГАВЪЯАТ ТАМИРЧИН Б.МӨНГӨНТУУЛ, ОЛОН УЛСЫН МАСТЕР С.БИЛГҮҮН
~Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт болж өндөрлөлөө~

Архангай аймагт зохиогдсон насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 24 тамирчин оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэй ангилалд “Сүлд” спорт хороо, “Чингис” клубийн тамирчин олон улсын мастер Сумъяагийн Билгүүн анх удаагаа улсын аварга боллоо.

Тэмцээний дэд байрт Орхон аймаг, “Хангарьд” клубийн тамирчин олон улсын мастер Намхайн Баттулга, гуравдугаарт байрт Өвөрхангай аймгийн тамирчин олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын эмэгтэй их мастер Батхуягийн Мөнгөнтуул хожигдолгүй түрүүлсэн бол Хэнтий аймаг, “Кайсса” клубийн тамирчин олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Төрмөнхийн Мөнхзул дэд байр, олон улсын эмэгтэй мастер Дуламсүрэнгийн Янжиндулам гуравдугаар байр эзэлж хүрэл медаль зүүжээ.

Харин гавьяат тамирчин Түвшинтөгсийн Батчимэг, олон улсын мастер Энхсайханы Хулан нар хараахан медальд хүч чадалгүй дөрөв болон тавдугаар байр эзэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here