Нүүр хуудас Спорт Энэ өдөр домогт тамирчин Жеймс Кливленд буюу “Жесси” Оуэнс мэндэлжээ

Энэ өдөр домогт тамирчин Жеймс Кливленд буюу “Жесси” Оуэнс мэндэлжээ

157
0
Jesse Owens
Энэ өдөр домогт тамирчин Жеймс Кливленд буюу "Жесси" Оуэнс мэндэлжээ

1913 оны энэ өдөр Америкийн домогт хөнгөн атлетикч, олимпийн наадмын дөрвөн алтан медальт Жеймс Кливленд буюу “Жесси” Оуэнс төрсөн юм.

Тэрбээр 1936 онд тухайн үеийн Нацист Германы Берлин хотод болсон зуны олимпийн XI наадмын эрэгтэйчүүдийн 100, 200, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд тус бүр дэлхийн дээд, уртын харайлтын төрөлд олимпийн дээд амжилт тогтоон түрүүлж, дөрвөн алтан медаль хүртэн шуугиулж байлаа.

Хэдийгээр тэр олимпийн наадмын баатар болсон ч АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл түгээмэл байсан тул олигтой ажил олдохгүй, амьдрахын эрхээр таарсан хүнд хүчир бүхнийг хийсэн бөгөөд тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хязгаарласан тул дахин том амжилт үзүүлж чадаагүй нь туйлын харамсалтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here