Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Улсын заан Н.Түвшинбаяр аваргын медаль, бай шагналыг уяачдын наадмаар гардууллаа.

Улсын заан Н.Түвшинбаяр аваргын медаль, бай шагналыг уяачдын наадмаар гардууллаа.

502
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьж барилдсаны дунд  монгол түмний хайртай хүү, олимпийн аварга, найдлага алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр үнэн хүч, урам мэхээ уралдуулж заан цолны болзол хангаж монгол түмнийг баясгасан билээ. Улсын заан Н.Түвшинбаярт хүрэл медаль, долоон сая төгрөгийн бай шагналыг нь  Хүй долоон худагт Уяачдын наадмын үеэр өгсөн байна. Н.Түвшинбаяр: “Нэг талаасаа үндэснийхээ спортыг сурталчлах зорилготой. Монгол уламжлалт үндэсний спортоороо хичээллэж, барилдах дуртай.  Мөн өөрийнхөө үндэсний бөхийн амжилтыг ахиулах зорилготой барилдлаа. Ингээд заан цол хүртсэндээ баяртай байна. Суурь бэлтгэл сайн хийсэн. Өвөл бэлтгэл хийсэн. Саяхан сонгууль болсон учраас амралт болж, илүү их сэргэсэн шүү. Сүүлийн хэд хоног ч гэсэн бэлтгэл хийсэн дээ. Унаган нутгийнхаа зон олонд болон намайг дэмждэг нийт ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Баянхонгор аймгийн нутгийн бөхчүүдэд баяр наадмын мэндийг хүргэж, Төрүүлж өсгөсөн аав ээждээ Булган аймгийнхандаа, айрагны өлгий нутгийн ард түмэндээ баярын мэнд хүргэе. Цаашид улам их хичээж, хийморьтой байх болно” гэлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here