Нүүр хуудас Спорт “Дөл” Цэрэг-спортын тэмцээнд Дорноговийн баг тэргүүллээ.

“Дөл” Цэрэг-спортын тэмцээнд Дорноговийн баг тэргүүллээ.

320
0

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохион байгуулагдаж байсан түүхтэй. 21 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй тус тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд байгаль, цаг уурын хүчин зүйлийг үл ажааран амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хамтран зохион байгуулсан БСШУСЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Залуучуудын холбоо, зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Тэмцээнд Дорноговь аймгийн баг тэргүүн байр Баянхонгор аймгийн баг 2-р байр Өмнөговь аймгийн баг Гуравдугаар байранд шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here