Нүүр хуудас Спорт 33 дугаар сургууль “усан бассейн”-тай боллоо

33 дугаар сургууль “усан бассейн”-тай боллоо

322
0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний, БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт энэ сарын наймны өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны бусад хүмүүс, тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн захирал Н.Энхбат “усан бассейнтай төрийн өмчийн анхны дунд сургууль болж байгаадаа баяртай байна. Манай сургуулийн 3400 гаруй сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт ийм сайхан боломжийг олгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд, биднийг дэмжин ажилласан бүх хүмүүст талархаж байна. Сурагчид та нарт маань хөгжиж дэвших илүү боломжууд гарч ирсээр байгааг хэлэхэд таатай байна” гэлээ.

Хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим бүхий 1830 кв.м ашигтай талбайтай тус цогцолборыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Бассейн хоёр замтай бөгөөд том нь 25 метр бол жижиг бассейн нь 10 метрийн урттай аж. Дашрампд дурдахад, бассейн ашиглалтад орсноор усан спортоор 7 хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here