Нүүр хуудас Танд тустай БОДЛЫН ӨНГӨ – Мэдрэлийн “эм” өгөөч

БОДЛЫН ӨНГӨ – Мэдрэлийн “эм” өгөөч

135
0
medreliin emch
БОДЛЫН ӨНГӨ - Мэдрэлийн "эм" өгөөч
~Мэдрэлийн эм өгөөч~

Нарнаас урьтаж намайг цоо ширтчихээд
Нам гүмхэн сэтгэл чинь догдолж догдолчихоод

Навчсаар хайртай гэж хэлүүлчихээд
Нэг л мэдэхэд зүрхэнд минь заларчихаад

Хатсан хайрыг минь өнчрөөж
Хариу ч харалгүй буцчихлаа.

Юунд минь чи тэгтлээ
Хөл алдан дурласан юм бэ?

Юунаас минь болж чи тэгтлээ
Хорвоод танхайрсан юм бэ?

Бүсгүй сэтгэл
Бүлээцэхийг анзаарсангүй юу

Дагжирсан бие
Дулаацахыг мэдэрсэнгүй юу

Чиний өмнө, уруул дээр аз жаргал бүжихийг
Чиний өмнө, уртаар санаа алдахыг

Тогтож чи ажаагүй юу
Тэврэхийг чи хүсээгүй юу

Үүлэн чөлөөгөөр баярлаж нисдэг өвчтэй болгочихоод
Үдшийн сартай үүрэглэн хүлээдэг болгочихоод

Мөрөөдлийнхөө мананд солиорсон юм шиг согтуу
болгочихоод

Мэдрэлд уух ганцхан ширхэг эм өгчихгүй дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here