Нүүр хуудас Танд тустай Бүсгүй таны ТРИКО эрчүүдийн ЭРОТИК мөрөөдөл

Бүсгүй таны ТРИКО эрчүүдийн ЭРОТИК мөрөөдөл

1983
0

Бүсгүйчүүд бидний хэрэглээний салшгүй нэгэн хэсэг бол яах аргагүй шилэн трико. Олон янзын өнгө, загвар, хийцтэй шилэн трикогүйгээр эмэгтэйчүүдийн ертөнцийг төсөөлөх аргагүй болтлоо хөгжжээ. 1939 онд Нью-Йорк хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “DuPont” химийн компани нь эрдэмтэн Уоллес Каротерсийн нээлт нейлон нэртэй шинэ нийлэг эдийг бүтээснээ олон нийтэд зарласан байдаг. Үүнээс ердөө нэг жилийн дараа гэхэд эмэгтэйчүүдэд зориулсан нейлон оймс буюу шилэн трико худалдаанд гарсан түүхтэй.Үрчийж хэлбэрээ алддаггүй, сайн сунадаг, хүйтэн болон ус чийгийг сайн даадаг зэрэг олон давуу талтай шилэн трико зах зээлд нийлүүлэгдсэн цагаасаа л талх шиг зарагдаж, эрэлт хэрэгцээ өндөртэй байж ирсэн юм.

Тэр үед эмэгтэйчүүдийн энэ чиглэлийн дээд гангараа нь торгон оймс байлаа. Олон зууны түүхтэй торгон оймс байр сууриа тийм ч амар тавьж өгөхгүй гэж анхандаа бодож байсан ч шилэн трико нүд ирмэхийн зуур эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн булаан эзэлжээ. Нейлон оймсны үйлдвэрлэгч “Торгон оймсыг шилэн триконоос дээрд үзнэ гэдэг морийг машинаас хурдан гэсэнтэй ялгаагүй” гэсэн уриатайгаа сурталчилгааны түрэмгийн бөгөөд хүчирхэг аян явуулсан нь амжилтад хүргэсэн байна.

Нейлон оймс торгон оймсноос бараг хоёр дахин илүү үнэтэй байсан ч борлуулалт нь төсөөлж байгаагүй өндөр болсон байна. Тэр цагаас хойш 75 жил өнгөрсөн хэдий ч нейлон оймс одоо ч эмэгтэйчүүдийн хувцас хэрэглэл, эрчүүдийн эротик мөрөөдөлд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна.

Зурмал трико. Дэлхийн хоёрдугаар дайны үе бүх зүйл дайнд ялахад зориулагдаж байсан тул шилэн трико нэг хэсэгтээ дэлгүүрийн лангуунаа үзэгдэхээ байжээ. Энэ үед нүдний гэм болсон оймсны мөрөөдөл болсон эмэгтэйчүүд нүцгэн хөлөн дээрээ шилэн трико дээр байдагт оёдолтой төстэй зураас зурж нейлон оймс өмссөн мэт харагддаг байв.

Шилэн трикогоо хэрхэн сонгох вэ?

Шилэн трико материал чанараас хамаарч хямдаас асар үнэтэй хүртэл янз бүр байдаг. Тэгвэл ердийн хэрэглээний нимгэн триког худалдаж авахдаа триконы уутан дээрх “den” нэгжийг үзэх хэрэгтэй. Ден нэгжээр полиамил утасны бүдүүн нарийны хэмжээг тэмдэглэсэн байдаг. Утасны нягтрал 5-150 дений хооронд байдаг. Дений хэмжээ ахих тутам триконы чанар нь сайжирна.

Лоикр нь уян хатан чанарыг илэрхийлнэ. Ноос хөвөнгийн орц нь 55 хувиас бага байвал өвөл дулаанаа барихдаа муу. Чанар сайтай триконы бүслүүр 3-4 см өргөн байвал мушгирахгүй.

Трикогоо удаан хэрэглэмээр байна уу? Тэгвэл

Триконы эдэлгээ нь өмсөлтөөс шалтгаалах тул өмсөхийн өмнө гараа бага зэрэг норгох нь зүйтэй. Триког гараар угаах нь эдэлгээнд сайнаар нөлөөлнө. Хэрэв угаалгын машинаар угаах бол торгон эдлэл хийх тусгай зориулалтын уутанд хийгээрэй. Триконы хэмжээг өөртөө тохируулж авах нь удаан эдлэхийн нэг үндэс болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here