Нүүр хуудас Танд тустай СЮРПРИЗ 1531, чи ААВ болсон !

СЮРПРИЗ 1531, чи ААВ болсон !

357
0
Aaw bolloo...
СЮРПРИЗ 1531, чи ААВ болсон!
Олонхи хосуудын дунд хүүхэд их хүсэхээр болохгүй юм гэж ярихыг олон хүнээс сонсож явлаа. “Хүсэхээр хясах” гэдэг нь болдог юм уу даа. Гэсэн хэдий ч хүүхэдтэй л болчихвол гэж бодон, сарын тэмдэг ирэхгүй байвал баярлаж, тест авч нягтлан шалгаж, үгүй байвал сэтгэлээр унадаг.
Тэгвэл цагийн юм цагтаа нэг л өдөр тест аван үзэхэд хоёр зураас гарч, үгээр хэлэмгүй их баяр жаргалд умбуулах болно. Хэрвээ хоёр зураас гарч, хөл хүнд болсон бол танд баяр хүргэе!

Харин энэ гайхалтай мэдээгээ шууд нөхөртөө хэлэлгүй, гэнэтийн байдлаар “Аав болсон”-ыг нь дуулган бэлэг бариарай. Хайрцаганд хоёр зураас гарсан тестээ хийгээд бэлэглэх нь энгийн болсон учраас энэ удаа өөр аргуудаас сонголтоо хийхийг зөвлөж байна. Тэгвэл бид хэрхэн гэнэтийн бэлэг барих сонирхолтой аргуудаас энд зөвлөж байгаа бөгөөд эдгээр санаануудын аль нэгийг хэрэгжүүлж, нөхрөө шоконд оруулж, бэлэг бариарай.

Хөтөч нохой

Танайх нохой, эсвэл муур тэжээдэг үү? Хэрэв тийм бол гэрийн тэжээвэр найз тань энэ удаа танд тус болох нь. Жижиг цаасан дээр “Би жирэмсэн” гэж бичээд нохой, эсвэл муурныхаа хүзүүвчнээс зүүчих. Нөхрийг тань хаалгаар орж ирмэгц, нохой, эсвэл муур тань түүнийг угтан авах болно. Энэ үед нөхөр тань түүний хүзүүнд юун цаас зүүчихсэн болохыг сониучирхан харан, аваад үзтэл “СЮРПРИЗ!”.

Бидний амттан

Хүсэн хүлээсэн бэлгээ бурхнаас аваад түүнийгээ ханьдаа хэрхэн хэлэхээ бодож цаг алдалгүйгээр гараа гарган амттай бялуу хий. Түүнийгээ хамгийн сайхнаар чимэглэ. Нөхөр тань орой ажлаасаа ирээд энгийн нэг өдөр юуны учир ийм сайхан бялууг өөрт нь зориулан хийснийг гайхна. Тэр үед нь та хэвлий дээрээ хоёр гараа тавиад нөхөр рүүгээ харан “Энд хэзээ ч бялуурамгүй гайхалтай амттан бүрэлдэж байгаа” гэж хэлээрэй. Тэр үед нөхөр тань хэрхэн шоконд орохыг үгээр илэрхийлж чадахгүй нь.

Баяр, бас дахин баяр

Энэ намар олон гайхалтай шоу тоглолтууд болох далимыг ашигла. Эдгээрээс та хоёрыг хамгийн их догдлуулж, баярлуулж чадах тоглолтыг сонгон, болзоонд яв. Нөхрийнхөө сэтгэл хөөрсөн оргил үед нь түүний чихэд “Чи ААВ болсон” хэмээн шивнээрэй. Гэнэт гайхаж балмагдах хэдий ч нөхрийн тань хувьд баяр дээр нь дахин баяр болох болно.

Уруулын будаг

Нөхөр тань ажлаасаа ирээд гараа угаахаар хамгийн түрүүнд угаалгын өрөөндөө ордог биз дээ? Тэгвэл үүнийг ашиглаад угаалгын өрөөнийхөө толин дээр “Чи аав болсон” гэж бичээрэй. Харин нөхрийгөө гаднаас орж ирэхэд жирийн л нэг өдөр шиг юу ч болоогүй мэт байна шүү! Ямар нэг жоготой үйлдэл хийж болохгүй. Юу ч бодолгүй угаалгын өрөөндөө орсон нөхөр тань хэрхэн сэтгэлийн хөдлөл үзүүлэхийг хүлээх л үлдлээ.

Бяцхан гутал

Нөхрийгөө оройн хоолонд урь. Хоёулаа гараагүй их удсан байна, өнөө оройг сайхан хоол идэж, болзъё хэмээн уриал. Харин орой нөхөртөө бэлэглэхээр бэлгэдлийн хүүхдийн бяцхан гутал авч, түүнийгээ гоёмсгоор хайрцагла. Үүнийгээ орой хооллож байх явцдаа нөхөртөө бэлэглэ. Нөхөр тань юу ч бодолгүй нээн үзтэл “Сюрприз”!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here