Нүүр хуудас Танд тустай Тасалгаандаа ГҮЗЭЭЛЗГЭНЭ тарих уу…

Тасалгаандаа ГҮЗЭЭЛЗГЭНЭ тарих уу…

1987
0
tasalgaandaa-guzeelzgene-tarih
Тасалгаандаа ГҮЗЭЭЛЗГЭНЭ тарих уу...
~Тасалгаандаа ГҮЗЭЭЛЗГЭНЭ тарих уу…~

Өөрийн дуртай амттанг ажил дээрээ эсвэл гэртээ тарих боломжтой. Гүзээлзгэнэ бол манай дэлхий дээрх хамгийн тансаг чамин жимс билээ. Гэхдээ энэхүү жимсийг тасалгааны нөхцөлд тарих таны бодсоноос ч амархан шүү.

Энэхүү гайхалтай сайхан амттай жимсийг хүнсэндээ хэрэглэхийн тулд захаас үнэтэй худалдан авахын оронд гэртээ, тасалгаандаа тарих сонирхолтой хүмүүст зориулан гүзээлзгэнэ тарих аргыг хүргэж байна.

Гүзээлзгэнэ нь ургацаасаа хамаарч дотроо 2 үндсэн төрөлтэй байдаг.

– Байнгын үр жимс өгдөг буюу улирал хамаарахгүйгээр таатай орчинд ургадаг. Онцлог нь тасалгаанд тарихад тохиромжтой амархан ургадаг. Том ширхэгтэй гүзээлзгэнэ үндэсний угаас доошоо чиглэлтэй ургадаг.

-Зуны улиралд жимслэдэг гэсэн хоёр төрлийн үрсэлгээ байдаг. Онцлог нь зуны улиралд ургадаг, тасалгаанд тарьж болно. Жимс нь навчнаасаа дээш гарч ургах ба жижиг биетэй байдаг ч тун амттай байна.

tasalgaanii-guzeelzgene_01
Тасалгаандаа хэрхэн гүзээлзгэнэ тарих вэ?

Та дээрх хоёр төрлийн гүзээлзгэнээс аль дуртайгаа сонгон тасалгаандаа тариалж болно.

Эхний арга бол Үрсэлгээ суулгаж тарих арга. Үүний тулд өмнө нь жимсэлсэн эсвэл яг одоо жимслэж байгаа гүзээлзгэний навчнаас үрсэлгээ салган авч тасалгаандаа тарих юм.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Ингэхийн тулд үрсэлгээ авах гүзээлзгэнийхээ навчийг сайтар ажаарай. Навч нь шаргалтаж үзүүрээсээ хатсан эсвэл янз бүрийн толботой байвал эрүүл бус, ургац муутай, гэмтсэн үрсэлгээ гэсэн үг. Харин навч нь гэрэлтсэн ногоог өнгөтэй ямарч толбогүй байвал эрүүл байна гэсэн үг.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Гүзээлзгэнийг тасалгаанд эсвэл хүлэмжинд тарьж болно. Манай монгол шиг эрс тэс 4 улиралтай оронд тасалгаанд тарих нь илүү эрсдэл багатай байх болно.

 Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал T

Үрсэлгээ болгох жимсгүй, эрүүл навчтай хэсгийг үндсээр нь болгоомжтой салгаж авна. Маш зөөлөн, болгоомжтойгоор сэгсэрч илүүдэл хуучин хөрсийг бага зэрэг салгахыг хичээгээрэй. Навч, үндсийг гэмтээж хугалахаас болгоомжлоорой.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Ингээд үрсэлгээг тасалгааны температурт усанд хийж 1 цаг орчим байлгана.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Гүзээлзгэний үрсэлгээг суулгах ургамлын савыг сонгоно. Гүнзгий ёроолтой, ёроолдоо цоорхойтой хөрс амьсгалахад тохиромжтой сав байх хэрэгтэй.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Ингээд савны 4/3-аар хар шороо хийнэ. Хэтэрхий сийрэг эсвэл хэтэрхий шахаж хийхгүй байхыг анхаараарай. савны амсар үрсэлгээ суулгахад тохиромжтой задгай байвал сайн.

 Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Ингээд савны доод талын ёроолоор ус гоожтол хөрсийг норгож услана.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Усанд хийсэн үрсэлгээг уснаас гаргаж хөрсөнд гэмтээлгүйгээр зөөлөн суулгаж өгнө. Үндсийг нь тараах маягаар байрлуулж суулгаарай.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Ингээд үндсийг бүрэн далд оруулах үүднээс дахин хөрс авч дээрээс нь зөөлөн бүрж тарааж хучиж өгнө.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Үрсэлгээ тэгш байдлаар тогтож байх хэрэгтэй. Ингээд дахин хөрсийг нортол усална. Услахдаа үрсэлгээний навч биш үндэсрүү услахыг анхаараарай. Ингээд үргэжл нар тусдаг нарны тусгал сайтай цонхны тавцан гэх зэрэг дулаан, гэрэл гэгээтэй газар тавина.

Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Үрсэлгээ гэмтэлгүй, жигд өнгөтэй байх болно. Хөрсийг чийглэг байлгах үүднээс 1-2 өнжөөд услах хэрэгтэй.

 Tasalgaandaa guzeelzgene tarih arga
Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал Тасалгаандаа гүзээлзгэнэ тарих аргачлал

Үрсэлгээ болон усалгаанаас хамаарч 2-3 сарын дотор жимс ургаж эхэлнэ. Жимс эхэндээ маш жижиг цагаан цайвар өнгөтэйгөөр ургаж аажмаар томорч улаан өнгөтэй болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here