Нүүр хуудас Улс төр Батлан хамгаалахын сайд зарим орны элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын сайд зарим орны элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

109
0

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жон Лангтритай энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Австрали улс цэргийн алба хаагчдаа 2008 оноос хойш тогтмол оруулж ирсэн. Цаашид ч оролцоогоо хадгална гэдэгт итгэлтэй байна.

Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явцыг өргөжүүлэх, батлан хамгаалах бодлогын яриа хэлцэлийг уламжлал болгон зохион байгуулах, энхийг дэмжих хамтын ажилагааг өргөжүүлэх зэргээр хөгжүүлэх сонирхолтой байгаа илэрхийллээ. Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс тус улсын зэвсэгт хүчний Команд штабын коллежид жил бүр нэг офицер суралцаж байгаа төдийгүй энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр манай цэргийн албан хаагчид сургалтанд хамрагдаж мэдлэг боловсрол, чадавхиа нэмэгдүүлж байна. Австралийн боловсролын чанарыг өөрөө боловсрол эзэмшсэний хувьд ихээхэн үнэлж явдгаа Н.Энхболд сайд хэлсэн юм.

Дараа нь БНИтУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Элчин сайд Андрэ дэ Фэлипийг хүлээн авлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол, Итали хоёр орны хооронд 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташег Бүгд Найрамдах Итали Улсад хавсран суулгахаар, мөн өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Цэргийн атташег БНХАУ-аас Монгол Улсад хавсран суулгахыг зөвшөөрөн Батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоосноос хойш эдүгээ 20 жил өнгөрч уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв. Элчин сайд Андрэ дэ Фэлип Батлан хамгаалахын сайдаар төрийн түшээг олон жил хашсан туршлагатай улс төрч ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, шинээр томилогдсон албан тушаалд баяр хүргэж, бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here