Нүүр хуудас Улс төр БНХАУ-тай Зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана

БНХАУ-тай Зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана

166
0
zoonoziin_owchin_sudlal
БНХАУ-тай Зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана
~БНХАУ-тай Зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллана~

БНХАУ-ын Шанхай хотноо 2018 оны 06-р сарын 25-27-ны өдрүүдэд “Халуун орны халдварт өвчнийг бууруулахад чиглэсэн тандалт, хариу арга хэмжээний тогтоолцоо” IV хурал зохион байгуулагдаж байна.

Уг хурлыг ДЭМБ, БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн Шимэгчийн Өвчний Үндэсний Хүрээлэн, Швейцарын халуун орны ба нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Энэхүү хуралд БНХАУ, Тайланд, Швейцар, Филиппини, Франц, Америк, Камбож, БНАЛАУ, Вьетнам зэрэг 35 орны эрүүл мэндийн болон судалгааны байгууллагын 300 гаруй эрдэмтэн, төлөөлөгчид оролцож байна.

Хурлаар оролцогчид тухайн улсад бүртгэгдэж буй хайхрагддагүй халдварт өвчний төлөв байдал, тандалт, хяналт, хариу арга хэмжээ, технологийн дэвшил зэрэг сэдвүүдийг хэлэлцүүлэн санал солилцож байна.

Монгол улсаас Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд оролцон “Монгол дахь бэтэг өвчний өнөөгийн байдал, Зоонозын өвчний төлөв байдал”, “Монгол улсад зөөвөрлөгдөн бүртгэгдсэн хумхаа өвчний тохиолдол” зэрэг сэдвүүдээр аман болон ханын илтгэл хэлэлцүүлж байна.

Хурлын үеэр ЗӨСҮТ, БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн Шимэгчийн Өвчний Үндэсний Хүрээлэнтэй хайхардаггүй зоонозын өвчний чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here