Нүүр хуудас Улс төр ВЬЕТНАМ: Ким Жон Ун, Дональд Трамп нарын энэ удаагийн уулзалт, үр дүнтэй...

ВЬЕТНАМ: Ким Жон Ун, Дональд Трамп нарын энэ удаагийн уулзалт, үр дүнтэй гэв

150
0
kim-kon-un-2019
Ким Жон Ун, Дональд Трамп нар /2019/

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 25-ны өдөр Вьетнамд очихоор болжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөөд байна.

Ким Жон Уны Вьетнамд хийх айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. Умардын удирдагч Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзахаас гадна Вьетнамын хойд хэсэгт орших хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн салбарын хэд хэдэн байгууллагаар орохоор төлөвлөжээ.

Хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалт өмнөхийг бодвол илүү их үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт бий болоод байна.

Вьетнамын Гадаад яам Солонгосын хойгт энх тайван тогтооход чиглэсэн уулзалтыг зохион явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дээд хэмжээний уулзалт амжилттай болох тал дээр хүч чармайлт тавихад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here