Нүүр хуудас Улс төр МАН-ын бага хурлаар 11 гишүүнийг чөлөөлж, ЖДҮ-г шалгуулах болжээ

МАН-ын бага хурлаар 11 гишүүнийг чөлөөлж, ЖДҮ-г шалгуулах болжээ

137
0
baga-hural
МАН-ын бага хурлаар 11 гишүүнийг чөлөөлж, ЖДҮ-г шалгуулах болжээ

МАН-ын Бага хурал өчигдөр бүтэн өдөржин хаалттай хуралдаж орой 21:00 цагт завсарласан юм.

Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Бага хурлын үеэр 70 орчим гишүүн асуулт асууж, санал хэлсэн.

Намын дарга өөрийн эрхийн хүрээнд УИХ-ын даргыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг хүссэн. Үүнийг нь Бага хурлаар дэмжих эсэхийг хэлэлцсэн.

Бага хурлын 11 гишүүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Бага хурлаар дотооддоо болох, болохгүйгээ илэн далангүй ярьсан үр дүнтэй хурал болсон. Намын дүрмийн дагуу хэн нэгнийн хөөх тухай яриа болоогүй.

Бага хурлаас тэрбум, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй, Авлига, хууль зөрчсөн үйлдэлтэй хатуу тэмцэж, шударга ёсыг тогтоох шийдвэр гаргасан” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here