Нүүр хуудас Улс төр Гадаад паспортыг сунгахгүй

Гадаад паспортыг сунгахгүй

139
0

 

Засгийн газрын хуралдаанаар энгийн гадаад паспортыг чипгүй бол таванжилээр, чиптэйг 10 жилээр олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтлоо. Энэ нь 2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтын үеэр “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” протокол гаргасантай холбоотой.

Уг протокол гарснаар манай улсын иргэдийн хугацааг нь сунгуулж, дардас тамга даруулсан паспорт дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй, олон улсын нислэгээр зорчуулахгүй, хил нэвтрүүлэхгүй хүндрэл үүсэж буйг шийдвэрлэх ач холбогдолтой аж.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here