Нүүр хуудас Улс төр Давхар иргэншилийн тухай хууль батлагдана.

Давхар иргэншилийн тухай хууль батлагдана.

737
0

 

“Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харъяаллыг зөвшөөрдөггүй байсныг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ажлаа  авсныхаа дараахан    Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж  Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэсний дагуу ард иргэдийн дунд хүлээлт үүсээд байна.төслийн гол агуулга нь Монгол аав ээжтэй бөгөөд гадаадад төрсөн хүүхдүүдэд давхар иргэншил олгох асуудал юм.Үндсэн хуулийн.15.1-д иргэний харъяалал хийгээд харъяа болох харъяатаас гарах үндэслэл журмыг хуулиар тогтооно гэсэн заалтын хүрээнд тодорхой эрх зүйн орчин үүсгэхээр болж байгаа юм. Монгол улсын харъяатын тухай хуульд давхар харъяа байхыг зөвшөөрдөггүй байсныг өөрчлөх асуудал яригдаж хэлцэгдэж,бэлтгэгдэж байна .Энэ нь зөвхөн тамирчдын хүрээнд яригддаг асуудал байснаа одоо улс төрчдийн сонирхдог асуудал болсон учир нь манай томчуудын хүүхдүүд ихэвчлэн гадаадад амьдардагтай холбоотой . Тэдний үр хүүхэд давхар иргэншил авахаар хүний эрхийнхээ хувьд бүрэн дархлагдана гэсэн үг. Төрөөс төрсөн тэрбумтны үр хүүхдүүдийг хууль хүчнийхэн шалгалаа гэхэд шууд хил гатлаад нөгөө эх орон руугаа явчих боломжтой. Тэндээ нэг л очсон бол улсынхаа хуулийн өмгөөлөлд орно гэсэн үг.Гэхдээ  энэ завсар үнэхээр хүүхдээ Монгол Улсын иргэн болгох чин хүсэлтэй  хилийн чинад дахь эх оронч үзэлтэй иргэдийн магнай  тэнийх  нь үнэн ч төрөөс төрсөн тэрбумтнууд үр хүүхдээ гадагш нь дүрвүүлэх боломжийг тултал нь ашиглана. Нэг л өдөр шалгаад ороод ирж мэдэх учраас үүсч болох эрсдэлд бэлтгэж байна гэсэн үг.

Энэ асуудалд үе үеийн Гадаад хэргийн сайд нар, засгийн газар анхааралтай хандсаар ирсэн. Салбарынх нь онцлог нь тэр, үе үеийн засгийн газрын төрийн бодлогын гол залгамж халаа нь Батлан хамгаалах, гадаад харилцааны салбарт тогтвортой байсаар ирсэн билээ. Тиймээс бодлогууд нь төдийлөн өөрчлөгдөөд байдаггүй. Харьцангуй тогтвортой урагшилдаг жишиг бий. Гэвч энэ удаад бол үгүй бололтой.

Гадаадад байгаа цөөн хэдхэн Монголчуудын нэрийг бүү барих замаар төрөөс төрсөн тэрбумтангуудаа улс дамнуулан зугтаалгах, хоёр улс дамжин тансаг амьдрах замыг нь засах явцуу бодлогооор давхар иргэншлийн асуудалд хандаж буй нь харамсалтай байна.

Давхар иргэншлийг зөвшөөрдөг улсууд:                                                                                                                                                                                                             Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Өмнөд Африк, Египед, Ирак, Итали, Израйль, Ирланд, Унгар, Швед, Серби, Армен, Ливан, Мальт, Испани ,Тонга, Филипини, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан зэрэг улсууд давхар иргэншлийг зөвшөөрдөг боловч сүүлийн жилүүдэд улс  орныхоо аюулгүй байдлын улмаас давхар иргэншлийг хязгаарлах бодлого барьдаг болж  байна.  Ер нь давхар иргэншлийг тусгаар тогтнол нь бэхжсэн хүн амын хувьд санаа зоволтгүй АНУлс шиг том гүрнүүд болон европтой хөгжил, соёл төстэй ,хөрш зэргэлдээ оршдог жижиг улсууд зөвшөөрдөг байна. Жижиг улсууд нь давхар иргэншлээ зөвшөөрлөө гээд дуртай улсын иргэнийг нэвтрүүлдэггүй байх бодлого баримталдаг. Зарим нь хөрөнгө оруулалтын тодорхой босго зааж давхар иргэншлээ бүртгэх тохиолдол ч байна. Манай орон газар нутгийн байрлалын хувьд хоёр их гүрний дунд оршдог болохоор давхар иргэншлийг хоёр том эрсдэл дагуулна гэх нь ч бий.                                                                                        Энэ нь нэгд: Хууль эрх зүйн хувьд нэг улсын харъяалалтай болон давхар харъяалалтай иргэдийн хооронд эрх зүйн тэгш бус боломж үүсэх .                                                                                                                                                                                                                                                                    -Хоёрт: Хүн ам цөөнтэй хоёр том гүрний дунд оршдог манай орны хувьд  үндэстний аюулгүй байдалд хамаатай юм.                                       Гэсэнч энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал болоод байна. Гадаадад төрсөн шалтгаанаар Монгол улсаар овоглож чадахгүйд хүрсэн хүүхэд багачууд,улсдаа хувь нэмрээ оруулахгэсэн залуусын хүлээлт байна.

Давхар харьяалал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх нэг нь байхад, энэ янзаар байвал асуудал улам төвөгтэй болно гэх хүмүүс ч байна. Хүмүүс ядуу, амьжиргааны төвшин доогуур байгаа учраас иргэдийн гадаад руу гарах тэмүүлэл цаашид ч нэмэгдэж, манайхан өөр улсын харьяат болох нь олширно гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс ОХУ-аас жишээ авч, зөвхөн өөрийн улсынхаа иргэдэд давхар харьяаллыг зөвшөөрч болно гэж давхар харьяаллыг дэмждэг хүмүүс онцлов.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here