Нүүр хуудас Улс төр Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдлоо

Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдлоо

137
0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн захирлаар томилогдсоноор эл салбар дэд сайдын албан тушаал эзэнгүй болсон. Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томиллоо.

Тэрбээр Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг дүүргэж, Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж байсан юм. 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here