Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга: Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна !

Ерөнхийлөгч Х.Баттулга: Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна !

490
0
Ерөнхийлөгч Х.Баттулга: Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна
Ерөнхийлөгч Х.Баттулга: Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна хэмээн хэллээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар нутаг орноо тойрч иргэдтэйгээ уулзссанаа хэлэв.

Мөн “Төрийн албан хаагчдын ёс зүй, хуулийн засаглал, Үндсэн хуулийг сайжруулах, өрийн дарамтыг бууруулах, төрийн албыг цомхон болох талаар ч иргэд саналаа хэлж байлаа. Тэтгэвэр тэтгэмжийн хүртээмжгүй байдлыг нэмэгдүүлэх нь нэн шаардлагатай байна. Тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус тогтолцоо бий болоод байгаа иргэд хэлж байна” гэв.

Түүнчлэн “Монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах нь чухал байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдэх боломж байна.

2020 он гэхэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг 500 мянга төгрөг болгох хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй байгууллагаас хураамж авах хэрэгтэй. Тэтгэврийн хэмжээ багасаж, ажлын байр олдохгүй байгаагийн шалтгаан нь баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой.

Хүн амын тэн хагас нь ядуу тарчиг амьдарч байна. Мөнгө хаашаа орж нийтэд хүртээмжтэй байна уу, үгүй юу гэдэг асуудал одоог хүртэл тодорхой бус байна.
Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэнд энэ асуудлыг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтныг халах хэрэгтэй. Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр иргэдээс санал авч байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг санаачилсан. Удахгүй УИХ-д өргөн барина.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон нь эдийн засгийн нөөц боломж байгааг харуулж байна” гэв.
АТГ-ыг Оффшор данстантай тэмцэх ажилд АТГ хойрго хандаж байна. Өнөөдөр Монгол Улс Авлигын индексээр 31 байраар ухарлаа. АТГ энэ талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй гэлээ.

Цаазаар авах саналын талаар ч байр сууриа илэрхийлэв.
“Цаазын ял сэргээх талаарх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн боловч албан ёсны хариу ирүүлээгүй байна. Энэ хугацаанд ямар нэг санаачилга гаргасангүй. Өнөөдөр хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлэх боллоо. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ хүрээнд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийг санаачилж энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлэх болно.

Ингэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу сарын турш иргэдийн саналыг авч тусгана. Үндсэн хуулиар цаазын ял байж болохыг хэлсэн ч салбар хуулиуд, гаднын оролцоотойгоор тайлбар хийж байгаа. Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг илүү чухал учраас Монгол Улс хууль тогтоомж, ялын бодлогоо хэнээр ч заалгалгүй тогтоох бүрэн эрхтэй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд иргэдийн эрх ашгийг хамгаалан идэвхтэй оролцоно. Олон нийтийн санаа бодлыг тусгахыг чухалчилна.
Өөрчлөхийн тулд өөрчлөх бус өөдлөхийн тулд өөрчилнө гэв.

эх сурвалж: gereg.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here