Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдтай уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдтай уулзлаа.

163
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Арнолдыг 2017 оны 8 сарын 3-нд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Британи Улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил уг харилцааны 55 жилийн ой тохиох талаар уулзалтын эхэнд дурдлаа.

Элчин сайд Кэтрин Арнолд ИБУИНВУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол их байдаг талаар болон уул уурхайгаас гадна ХАА, аялал жуулчлалын салбарт Монгол Улстай хамтран ажиллах асар их боломж байгааг олон улсад сурталчлахад тус улс анхаарч ирснийг онцлон ярилаа. Мөн инноваци, ногоон хөгжлийн чиглэлээр анхаарч ажиллаж ирсэн тухайд дурдаж, Монгол Улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй оролцоог өндрөөр үнэлдэг талаараа дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрчим хүчний салбар, цөлжилтийн эсрэг, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудад тус улстай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here