Нүүр хуудас Улс төр Зарим гишүүд ЖДҮХС-гийн асуудлаар шалгуулахыг хүссэнгүй!

Зарим гишүүд ЖДҮХС-гийн асуудлаар шалгуулахыг хүссэнгүй!

56
0
jijig-dund-uildweriin-zeel-2018
Зарим гишүүд ЖДҮХС-гийн асуудлаар шалгуулахыг хүссэнгүй!

ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэн, шалгуулахыг нэр бүхий 22 гишүүн уриалж буйгаа мэдэгдсэн.

Улмаар УИХ-ын 22 гишүүн ЖҮДХС-тай холбоотой асуудал гарвал бүрэн эрхээсээ түдгэлзэн, шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдсэн юм.

Уг бичигт эрх баригч намын М.Энхболдын талын 22 гишүүн гарын үсэг зурсан бол өөрсдийн хамаарал бүхий ААН-үүд нь ЖДҮХС-гаас зээл авсан Г.Тэмүүлэн, Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг гарын үсэг зуралгүй үлджээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр УИХ-ын гишүүд “Бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн” гэсэн бичгэн дээр гарын үсэг нь эрсдэлтэй гэж үзсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here