Нүүр хуудас Улс төр Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно.

Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно.

139
0

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ үеэрээ тэрбээр  “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга ёс, эв нэгдлийг сахин, их амжилт гаргаж ажиллахыг хүсье” гэв. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон байлцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here