Нүүр хуудас Улс төр ИНДОНЕЗ: Б.Батцэцэг Балигийн ардчиллын форумд оролцож байна

ИНДОНЕЗ: Б.Батцэцэг Балигийн ардчиллын форумд оролцож байна

83
0
ded-said-battsetseg
Балигийн Ардчиллын форумд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна

Индонез Улсын Бали аралд 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж буй Балигийн Ардчиллын форумд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна.

“Хөгжил цэцэглэлтийн төлөөх ардчилал” сэдвийн хүрээнд болж буй энэ жилийн Бали-гийн Ардчиллын форумын Ерөнхий хэлэлцүүлэгт дэд сайд Б.Батцэцэг оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ардчилал болон хөгжил цэцэглэлт нь хоорондоо харилцан хамааралтай бөгөөд Монгол Улс ардчиллын замыг сонгосон нь улс орондоо хөгжил цэцэглэлтийг цогцлоох хүчин чармайлтад томоохон хувь нэмэр болж байгааг тэмдэглээд өнөөгийн түвшинд хүрэхэд туулсан бэрхшээл, туршлагаас товч танилцуулсан байна.

Форумын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Др.Абдуррахман Мохаммад Фачиртай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Арваннэг дэх жилдээ зохион байгуулагдаж буй Бали-гийн Ардчиллын форум нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хүний эрхийг хангах, нэн ялангуяа эдийн засгийн өсөлт, улс төрийн хөгжил хоорондын тэнцвэртэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here