Нүүр хуудас Улс төр Италид Монголын соёлын төв байгуулна

Италид Монголын соёлын төв байгуулна

177
0

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Италийн Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Дорина Бианки “Улаанбаатар хотноо Элчин сайдын яамтай болсон нь хоёр орны харилцаанд илүү дөхөм болж буй. Цаашид соёл урлаг болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад богино хугацаа зарцуулах, хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болох зэрэг эерэг үр нөлөө үзүүлж буй. Тиймээс өмнө байгуулсан санамж бичигт заасны дагуу Улаанбаатар хотын соёл урлаг, аялал жуулчлалын төвийг нээхээр төлөвлөж буй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here