Нүүр хуудас Улс төр Кихара Масатомо “Найрамдал” медалиар шагнагдлаа

Кихара Масатомо “Найрамдал” медалиар шагнагдлаа

142
0
shine_niseh_ongotsnii_buudal_zowloh_Kihara-misatomo
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн ахлах зөвлөх Кихара Масатомог “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн ахлах зөвлөх Кихара Масатомог “Найрамдал” медалиар шагналаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Засгийн газрын төрийн ёслол хүндэтгэлийн танхимд гардуулсан байна.

Масатомо Кихара нь 2007 онд Японы Засгийн газрын хөнгөлттэй зээлийг хэрэгжүүлэх судалгааны багийн гишүүнээр манай улсад анх ирж одоогийн нисэх буудлын нөхцөл байдал, шинэ нисэх буудлын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж,

2010 он хүртэл ЖАЙКА-ын төлөөллөөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын анхны төлөвлөгөө зураг дизайныг батлахад гар бие оролцжээ.

~Кихара Масатомо “Найрамдал” медалиар шагнагдлаа~

Мөн Японы Зам тээвэр, аялал жуулчлалын яамны сайдыг Монголд айлчлах үеэр дагалдан ирж хоёр орны хамтын ажиллагаа болон найрамдлын бэлэг тэмдэг болсон шинэ нисэх буудлын төслийг хэрэгжүүлж эхлэхэд хувь нэмэр оруулсан байна.

2015 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр хэрэгжиж эхэлсэн ЖАЙКА-ын Техникийн Хамтын Ажиллагааны төсөл болох “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөхөөр томилогдон ирж одоог хүртэл амжилттай ажиллаж байгаа юм.

Түүний удирдан ажиллаж буй төсөл нь “Чингис хаан” Олон Улсын нисэх буудлыг шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх, хүний нөөц боловсон хүчний чадавхийг сайжруулах сургалтыг зохион байгуулах, түүнчлэн, нисэх буудал болон агаарын навигацийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж буй Монгол талд заавар зөвлөгөө өгөн Япон зөвлөх мэргэжилтнүүдийг томилон хамтарч ажиллах замаар 3 дахь жилдээ хэрэгжиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here