Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

140
0
орон нутгийн томилолт
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Архангай аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ

“Архангайчууд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Нийслэлийн есөн дүүргийн уулзалтаа дуусгаад арын сайхан Архангай аймагт ирж байна. Бид уулзалтаараа төр засаг, УИХ-д иргэдийн санаа бодлыг хүргэж, ажил хэрэг болгохыг зорьж байгаа”

гээд уулзалтыг эхлүүлэв.

Тус аймгийн хувьд 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал нь хүндрэлтэй, 16 сум нь цагаан зудтай, 19 сумын хэмжээнд 87 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна. Мөн тус аймгийн Хотонт сумын хэд, хэдэн багт шүлхий өвчин гарч, нийт 329 толгой малыг зориудаар устгаж, 20 мянган малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ.

Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн банкнаас 13.4 мянган аж ахуй нэгж, иргэн 24.2 тэрбум төгрөгийн зээл авч ашиглаж байгаа юм байна.

Гэсэн ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн хэмжээ 86.3 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 23.6 хувиар нэмэгдэж, олгосон зээлийн хэмжээ нь 3.2 хувиар багассан юм байна.

Иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дээрх зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа асуудлыг мөн ярьж байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрч, ажлын байргүйгээс үүдэж худалдан авах чадвар буурч байгаа хэмээжээ.

Мөн тус аймгийн хэд хэдэн иргэн аймагтаа томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй болвол ажилтай орлоготой болж, амьдрал дээшилнэ хэмээн хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here