Нүүр хуудас Улс төр Монгол Улс “Ханойн тунхаглал”-д нэгдлээ

Монгол Улс “Ханойн тунхаглал”-д нэгдлээ

150
0
Монгол Улс
Монгол Улс "Ханойн тунхаглал”-д нэгдлээ
Монгол Улс “Ханойн тунхаглал”-д нэгдлээ
Манай парламентчид ОХУ, Япон, Малайз зэрэг орны төлөөлөгчидтэй хамтран Төсөл боловсруулах хорооны үйл ажиллагаанд оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх Тогтоолын төслийг санаачлан батлууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон юм.
Мэдээллийн технологийг түлхүү ашиглах замаар хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн ялгааг арилгах, энэ зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес, ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний санхүүгийн дэд бүтэц бий болгох нь энэхүү Тогтоолын зорилго юм.
Мөн дээрх зорилтыг хэрэгжүүлэх олон улсын санхүүгийн байгууллагыг бүс нутгийн хэмжээнд бий болгох зорилтыг дэвшүүлсэн байна.
Ийнхүү  Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтаас тус бүс нутгийн орнуудын парламентын түншлэлийн шинэ төсөөлөл болох “Ханойн тунхаглал” гаргасанд Монгол Улс нэгдлээ.
Тунхаглалд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here