Нүүр хуудас Улс төр М.Энхболд: Хуулийн дагуу УИХ-ын даргад томилогдсон хуулийн дагуу чөлөөлөгдөх болно

М.Энхболд: Хуулийн дагуу УИХ-ын даргад томилогдсон хуулийн дагуу чөлөөлөгдөх болно

98
0
enhbold
УИХ-ын дарга М.Энхболд

МАН-ын 28 дугаар Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.

МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй гэсэн тогтоол баталсан.

Энэ талаар УИХ-ын дарга, “Бид аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Тиймээс ч намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүлсэн. Шаардлага хуульд нийцсэн байвал би огцрохоос татгалзахгүй. “60 тэрбум”-ын асуудлыг намайг огцруулах үндэслэл болгож байгаа. Гэвч энэ хэргийг хуулийн байгууллага хэдэнтээ шалгасан. Одоо Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Энэ хэргийг нийтийн анхааралд оруулах замаар ЖДҮХС-гийн зээлийн хэргийг халхавчлах гэж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компанид өгөхөд намайг оролцсон хэмээн шүүмжилж байна. Энэ асуудлыг шалгуулахаар УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Дүгнэлтийг удахгүй УИХ-д танилцуулах байх” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Төрийн албыг наймаалцсан тухай бичлэг олон нийтэд тарах үед та яагаад тайлбар хийгээгүй юм бэ?

-Ер нь бол нам бүрт сонгуулийн санхүүжилтыг босгох талаар олон асуудал яригддаг. Гэхдээ бүтэх нь цөөн. Түүнээс биш 60 тэрбумыг босгочихсон зүйл байхгүй.

-40 гишүүн гарын үсэг цуглуулж таныг огцрохыг шаардаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тодорхой дүгнэлт гаргах болно. Би хуулийн дагуу УИХ-ын даргаар томилогдсон. Мөн хуулийн дагуу чөлөөлөгдөх болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here