Нүүр хуудас Улс төр Нөхөн болон дахин сонгуульд 390 сая төгрөг зарцуулахаар тогтлоо

Нөхөн болон дахин сонгуульд 390 сая төгрөг зарцуулахаар тогтлоо

145
0
dahin-songuuli
Нөхөн болон дахин сонгуульд 390 сая төгрөг зарцуулахаар тогтлоо
~Нөхөн болон дахин сонгуульд 390 сая төгрөг зарцуулахаар тогтлоо~

Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар

УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар сард даалгаад байсан юм. Үүнийг /2018.08.15/-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 162.5 сая төгрөгийг Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хувиарлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here