Нүүр хуудас Улс төр Сайнбуянгийн Амарсайхан НИТХ-ын дарга боллоо.

Сайнбуянгийн Амарсайхан НИТХ-ын дарга боллоо.

1259
0
НИТХ-ын ээлжит хуралдаанаар нууц санал хураалт явуулж шинэ даргаа тодрууллаа. Нийт 41 төлөөлөгчөөс Сайнбуянгийн Амарсайхан 51.2 хувийн санал авч сонгогдлоо. Санал хураалтын дүнг НИТХ-ын ээлжит хуралдаанаар санал хураалгаж 70 хувь дэмжсэнээр батлагджээ.
С.Амарсайханы товч намтар 
1973 онд Налайх хотод төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.
1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна. НИТХ-д 3 удаа сонгогдсон.
С.Амарсайхан нь Англи, Орос, Хятад хэлтэй бөгөөд төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч, Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байна.
С.Амарсайханы төрсөн ах нь Онцгой Байдлын Сайд, УИХ-ын гишүүн, АН-ын даргын зөвлөх, Эрчим хүчний төвийн даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр бол гэргий нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Ичинхорлоо юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here