Нүүр хуудас Соёл урлаг Соёлын сайд Ч.Номин хөгжмийн урлагийн төлөөлөлтэй уулзав

Соёлын сайд Ч.Номин хөгжмийн урлагийн төлөөлөлтэй уулзав

180
0
Soyliin-said-Nomin
Соёлын сайд Ч.Номин хөгжмийн урлагийн төлөөлөлтэй уулзав

Хөгжмийн урлагийн төлөөлөл Соёлын сайд Ч.Номинг хүлээн авч уулзан санал солилцож буйд талархал илэрхийлээд, 24-н жилийн дараа дахин эмхлэн байгуулагдсан Соёлын яам тогтвортой байх хэрэгтэй байна гэдгийг салбарынхан чухалчилж буйг уламжлав.

Мөн сүүлийн 30-аад жил хөгжмийн урлаг харьяалагдах эзэнгүй төрийн бус байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж, төрөөс ямар ч бодлого дэмжлэггүй ирсэнээр энэ салбарын хүний нөөцийн бодлого алдагдаж шинэ уран бүтээл гарахгүй байгаад эмзэглэж байна гэлээ.

Иймээс хөгжмийн зохиолчдыг төрөөс бодлогоор дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэлтийн стандарт, норм, нормативыг бий болгох, ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт уртын дууг оруулах, Соёлын яамны харьяанд хөгжмийн зохиолчдын холбоо, зохиогчийн эрхийг хамгаалах хэлтсийг байгуулах хүсэлтэй байгаагаа Соёлын сайдад илэрхийлэв.

Уулзалтаар зохиогчийн эрх, түүнд хамаарах хууль, оюуны өмчийн зөрчил, хүүхдийн дууны урын сан, хөгжмийн урлагийн менежмент, боловсон хүчин зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here