Нүүр хуудас Улс төр С.Жавхлан:“Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо”гэсэн.

С.Жавхлан:“Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо”гэсэн.

203
0

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргаж байгаагаа уншиж танилцуулсан юм. С.Жавхлан энэ талаар: “Улс орны өмнө тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц халдварт өвчний тархац, Монгол улсын хэмжээнд тариа ногооны, болц оройтож, ургац халдах, мөн нийт нутгаар байгалийн гоц үзэгдэл үер усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа зэрэг эгзэгтэй цаг үед Засгийн газрыг цаг алдалгүй яаралтай 10 хоногт  багтаан байгуулах талаар Улсын Их Хурлын чуулганы  ээлжит бус хуралдаан дээр онцлон хэлж анхааруулсан. Миний бие хэдийгээр намгүй, бүлэггүй ч гэлээ УИХ-д иргэд түмний итгэлийг хүлээн орж ирсэн төлөөлөл.

Өнөөдрийг болтол хэрүүл дуусахгүй, Монгол түмэн, засгийг эзэнгүйдүүлж орхиж байна. Энэ 10 дахь хоног дээр би дахин анхааруулга хэлэх гэсэн юм. Энэ хүмүүсийн хэрүүл нь тэндээ юм байгаа биз. Монголын ард түмэн тэвчихгүй шүү. Багш, эмч нарын асуудал, малын гоц халдварт өвчин, хадлан ургац гээд хариуцаж байгаа хүн алга. Үүний бүх хариуцлагыг энэ хэрүүлийг хийсэн бүх хүн хариуцна шүү гэж би анхааруулъя.  Би Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийнхөө албан бичгийг оруулж өгчихөөд ирлээ”. Үндсэндээ 10 гаруй л идэвхтэй гишүүд байгаа. Би хамгийн идэвхтэй, тогтмол сууж байгаа гишүүдийнхээ тоонд орох байх. Энэ гишүүд чинь гадаад, дотоодоор зугаалаад явж байгаа  өвчтэй, чөлөөтэй гээд тэмдэглүүлчихдэг юм билээ. Миний хувьд оролцсон бүх чуулган дээрээ улс орны асуудлыг хөндөж байгаа. Түмэн олныг зөв зүйл рүү уриалж тэдний талархал сэтгэлийг булаагаад байгаа учраас надад атаархсан хоёр намын хийж байгаа асуудал. Би Төрийн ордонд сууж ажиллахгүй, явж ажиллана гэж анхнаасаа хэлж л байсан. Маш их уулзалтуудыг би хийж байна. Энэ дотор хэрүүл хийгээд суугаад байх, энэ хүмүүсийн булхай, бузарыг сонсохоос залхаад ганц, хоёр удаа хуралдаа суугааүй шалтгаан бол байгаа. Ирээд суусан хүмүүс дотор  эх орныхоо төлөө нэг ч дуугарахгүй байгаа хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Нэг л их боловсролтой дүр эсгэсэн, нүдний шил зүүчихсэн, өөрийгөө нэг л эрдэмтэй хүн гээд бодчихсон нөхдүүд юу ч дуугарахгүй, дэмий л сууж байна. Толгойд нь юу ч байхгүй, хөлдүү. Түүний оронд би гадуур ч явж ажиллана, дотор ч зөв зүйтэй асуудлыг хөндөж хуралдаа оролцоод л явж байгаа.  Төрийн ордонд хонож ажилласан хүн байна уу. Мэдэхгүй, би лав Төрийн ордонд хонож архидсан гэдэг зүйлийг л сонсож байсан юм байна. Жавхлан энэ ордонд хэд хонолоо. Үүнийг  ярихгүй байж бусдыг нь мөшгөн гуйвуулна. Монголоо ярьж байгаа сэтгэл зүрхийг мохоох гэсэн юм шиг. “Ганц дайчин ганцаардахгүй” гэдэг өвдөгийнхөө мэргэн сургаалиар би явна. Энэ тэмцлээ Монголын төр ариун болтол нь үргэлжлүүлнэ. Миний хувьд нам,  бүлэг алга . Гэсэн хэдий  ч би энэ замаасаа хэзээ ч ухрахгүй.  Энэ чуулганы нээлтийг харж л байя.  Бурхан Халдун ууланд яагаад гарсан гэхээр чуулганы индэр дээрээс зөвхөн намын бүлэг мэдэгдэл хийдэг. Тиймээс би үүнийг сийргээр олж хараад, жинхэнэ үнэнээр нь  Монголдоо болж байгаа зүйлийг хэлэхээр шийдсэн. Тэр үед ярьсан есөн асуудлыг одоо ордонд хэн ч ярихгүй байгаа нь дэндүү харамсалтай, тархины тураалтай, боловсрол нимгэн, эх оронч сэтгэлгүй байгаатай л холбоотой.  Хамгийн гол нь эх орноо гэсэн сэтгэлтэй, идье ууя гэсэн биш тийм л хүмүүсийг томилох нь чухал. Тэгэхгүй бол оффшор данстай, ах дүү нартайгаа хувааж иддэг, голийтлоо таргалсан  хүмүүсийг гаргахын эсрэг тэмцэнэ гэдгээ би хэлсэн.  Үүн дээр нэмээд хэлэхэд, бууж байгаа сайдуудад ямар хариуцлага тооцох талаар дуугарч байгаа нэг ч хүн алга. 27 жилийн турш олон Засгийн газар унасан байдаг. Гэтэл өнөөдөр  нэг ч удаа хариуцлага тооцсонгүй.

Монголчуудын оюуны дархлаа, зөн сэрэхүй, сэтгэл дотор байгаа нянгууд арилах ёстой. Ялангуяа төрийн ордны нянгууд. Энэ нянгуудыг арилгахын тулд ярих ёстой. Жавхлан зүгээр суугаагүй. Явна, хэлнэ, уулзана, сонсоно.  Энэ 65 гишүүн хэрэлдэж байхын оронд өвөлжилтийн бэлтгэл яаж байгаа талаар тойргоороо явж  гэж хэлмээр байна. Би энэ долоо хоногоос тойргийнхоо түмэн олонтой  уулзана. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байх аа.

Хамаг Монголыг ярьж, Монгол орноо сурталчилж явсан надад нутаг усны асуудалтай битгий холбо. Би Монгол байтугай Хамаг Монгол даяар сэтгэл зүрхээ гаргаад явж байгаа залуу. Дов жалгаараа хуваалцдаг, нам бүлэглэлээрээ хуваагддаг  энэ нян задран унаж байна гэдгийг анхаарах ёстой. УИХ дээр намайг үг хэлэхээр инээгээд байдаг нөхдүүд над дээр ирж кноп дараад өгөөч гэж гуйсан. “Би та нарын хэрүүл дотор хавчуулагдахгүй, өөрсдөө учраа олцгоо” гэсэн. Би өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ явна гэдгээ тэдэнд  шулуухан хэлсэн.

Төрийн ордонд даарч, гадагшаа гараад дулаацдаг хүн. Сэтгэлийн хүйтэнд даардаг.  Би Төрийн ордныг сайхан гал өрдчихсөн  Монгол айл болгоно. Үүний ард гаран гартлаа зүтгэнэ. С.Жавхлан нэг зүйлийн төлөө орвол орсон шиг ордог, гарвал гарсан шиг гарч чаддаг хүн. Үр дүнгээ заавал үзэх болно. Тийм ч учраас би Бурхан Халдун хайрхан дээрээ очиж андгай тангарагаа өргөсөн.

Дуучнаар тайлбарлавал, өдөр болгон Бөхийн өргөөнд тоглолт хийгээд байвал хүмүүс ирж үзэх үү. Өдөр болгон нэг зүйлээ яриад байвал хүн сонсох уу.  Түүнтэй л адил. Жавхлан шат дараатай судалгаа хийгээд л явж байна. Түүнээс биш би л ярих ёстой гээд хаа хамаагүй яриад  явж  байж болохгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here