Нүүр хуудас Улс төр Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Москвад айлчилна

Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Москвад айлчилна

128
0
tramp_undesnii_ayulgui_baidliin zowloh
Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Москвад айлчилна
~Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Москвад айлчилна~

Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Москва хотод ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ.

С.Лавровтой тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын хийж магадгүй уулзалтын талаар хэлэлцэх аж.

ОХУ-ын төрийн тэргүүнтэй удахгүй уулзана гэж найдаж байна хэмээн Д.Трамп энэ сарын дундуур өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсанаас хойш өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ хийх бэлтгэл ажлын асуудлаархи хоёр улсын эрх баригчдын харилцаа холбоо нэлээд эрчимтэй болоод байгаа юм.

Хоёр улсын удирдагчдын уулзалт НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт болохын өмнө юмуу дараа болж магадгүй байгаа тухай “Times” сонин мэдээлсэн байна.

Түүнчлэн барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, уулзалт Финландын Хельсинки хотод болж магадгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here