Нүүр хуудас Улс төр Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотло!

Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотло!

39
0
toriin-tusheed-orlogoo-notlo-2018
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотло” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ

Энэ талаар өнөөдөр тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга, “Хөдөлгөөний хүрээнд эхний ээлжид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм.

Ж.Мөнхбат гишүүн хоёр тэрбум төгрөгийн орон сууц авсан тухайгаа мэдээлсэн. Тэрбээр хуучин байраа зарж 750 сая, эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг борлуулж, 350 сая төгрөг, Чингис хаан банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн баримтаа мөн үзүүлсэн. Энэ бүхэн нь нийлээд 1.5 тэрбум орчим болж байна.

Тэгэхээр үлдсэн 500 сая төгрөгийг хэрхэн олсноо нотлохыг шаардаж байна. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. С.Эрдэнэ гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас өөр компанийн хувьцаа эзэмшдэггүй гэсэн байна.

Гэтэл С.Эрдэнэ гишүүний нэр “Гурван тамир сургууль”, “Тамир групп” гэх мэт олон компанитай холбогдож байгаа тул өөрийн орлогоо нотлох хэрэгтэй. Цаашлаад УИХ-ын бүх гишүүнийг орлогоо нотлохыг шаардах юм” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here