Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч дэмжлээ.

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч дэмжлээ.

157
0

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөхөөр өргөн барьсан юм. Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод  хүргүүлэв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай бичигт “УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан Засгийн газрыг огцруулсан тул МАН У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна. У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-аас хүсье” гэжээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх л үлдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here