Нүүр хуудас Улс төр Франц, АНУ, БНСУ-ын төрийн тэргүүнүүдийн хэрхэн сонгогдсон талаар сонирхуулахад.

Франц, АНУ, БНСУ-ын төрийн тэргүүнүүдийн хэрхэн сонгогдсон талаар сонирхуулахад.

207
0

2016-2017 оны хооронд дэлхийн томоохон улсууд төрийн тэргүүнээрээ хэнийг сонгох вэ гэсэн чухал сонголтын өмнө ирсэн юм. Манай улс ч мөн адил 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр тав дахь төрийн тэргүүний сонгууль болж МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарын аль нэг нь сонгогдоно. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаараа хөдөө орон нутгаар явж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсээр байна. Олон улсын сонгуулийн сонгодог арга бол мэтгэлцээн юм. Үүний жишээгээр 2017 оны 6 сарын 17-ны 20 цагт нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн болж хөтлөгчөөр “De Facto” Д.Жаргалсайхан ажиллах юм байна. Бусад орны сонгуулиас сонирхуулахад: Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч эдгээр гурван улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа  Доналд Трамп, Эммануэл Макрон, Мун Жэ Ин нар бусад өрсөлдөгчөө хэрхэн ялж, ард түмнийхээ итгэлийг хүлээж, ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар сонирхуулахад. Франц, АНУ, БНСУ улсууд ерөнхийлөгчийн сонгуулиа ихэвчлэн нэг жилийн хугацаанд явуулж 2-3 удаа урьдчилсан санал хураалт явуулж, эцсийн дүнгээ гаргадаг. Мөн ерөнхийлөгчид нэр дэвшигчийн дотоодод явуулах бодлогоос илүү гадаад улсуудтай ямархуу бодлогоор харилцах нь нэлээд чухал шалгуурт тооцогддог байна.

-АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп  70 насандаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд ихээхэн  шуугиан тарьсан   түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ улсаас явна гэдгээ АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүс мэдээлсэн байдаг. Мөн түүний гадаад бодлого энгийн иргэд төдийгүй бусад улсын удирдлагуудад ч таалагдаагүй юм. 1990-ээд оны эхээр болсон бизнесийн уналтынх нь дараа түүний хөрөнгийн хэмжээний талаар маргаантай тоо баримт яригдах болсон. Гэхдээ Форбс сэтгүүлд түүнийг $4.1 тэрбумын хөрөнгөтэй гэж тодорхойлсон байдаг. Доналдыг Форбс сэтгүүл Нэгдсэн Улсын 133 дахь тэрбумтан, дэлхийн 388 дахь тэрбумтан гэж эрэмбэлжээ. Гэхдээ тэрбумтнуудад өгдөг 1-10 гэсэн үнэлгээндээ тэд 5 оноо өгсөн байдаг. Энэ онооны 1-ийг хөрөнгөө бүрэн өвлөж авсан хүмүүст өгдөг бол 10 гэсэн оноог онцгой амжилттай бизнесмэнүүдэд өгдөг аж. Харин түүнийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хөрөнгийг нь 9 тэрбум доллар хэмээн үнэлжээ. Доналд багадаа их хөдөлгөөнтэй, нүүрэмгий хүүхэд байжээ. Эцэг эх нь түүний энэ эрч хүчтэй байдлыг зөв чигт залахын тулд 13 настай байхад нь Нью-Йоркийн цэргийн академид явуулсан. Академид байхдаа сурлага сайтай, нийгмийн оролцоо ихтэй, спортын од байсан төдийгүй 1964 онд төгсөх үедээ оюутнуудын ахлагч болсон байжээ. Цэргийн академиа төгссөний дараа Трамп Фордхам их сургуульд орж, хоёр жилийн дараа Пеннсилваний их сургууль руу шилжиж, 1968 онд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Трампыг коллежид байх үед Вьетнамын дайн болсон бөгөөд Трамп их сургуульд сурч байгаа гэсэн шалтгаанаар цэрэгт яваагүй байна. Трамп гурван удаа гэрлэсэн таван хүүхэдтэй. Түүний эхний гэрлэлтийн гурван хүүхэд болох Доналд Жр, Иванка, Эрик нар нь 30 гарсан, бас аавынхаа Trump Organization-д нь ажилладаг. Хоёр дахь  эхнэр Марла Маплес охин Тиффаниг нь төрүүлж өгсөн бол одоогийн эхнэр  болох Меланиа Трамп  нэг хүү төрүүлсэн бөгөөд Баррон  хүү энэ жил 10 настай. Доналд Трамп 1946 оны 6-р сарын 14-нд АНУ-ын Нью Йорк мужид төржээ. Тэрээр өнгөрөгч оны зургадугаар сард 70 нас хүрсэн нь  Америкийн Нэгдсэн Улсын  түүхэн дахь хамгийн  хөгшин ерөнхийлөгчдийн 5-дугаарт жагсаж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа нэр дэвшиж, ялалт байгуулжээ. Өмнө нь Төрийн алба хашиж байгаагүй, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгч гэдгээрээ олонд танигдсан түүний гадаад, дотоод бодлогын хувьд хэд хэдэн өөрчлөлт хийх саналыг кампанит ажлынхаа хүрээнд дэвшүүлж, эхнээс нь хэрэгжүүлээд эхэлжээ. Улс төрийн шинэ эрин эхлүүлнэ гэж ажиглагчид дүгнэж байсан ч улс төр, цэргийн туршлагагүй гэдгээрээ тэрбээр өмнөх Төрийн тэргүүнүүдээс ялгаатай. Гэвч түүний дэвшүүлэн тавьж байгаа бодлого, чиглэл нь АНУ-ын улс төрд шинэ уур амьсгал авчирна гэдэг нь гарцаагүй юм. Доналд Трамп компаниудад ногдуулах орлогын татварыг 35-аас 15 хувь болгон бууруулж, дотоодын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хэлэлцээ болон цагаач дүрвэгсдийн асуудал дээр хатуу байр суурь баримтлан ажиллаж байна. Магадгүй АНУ-ын иргэд түүнийг сонгосон гол шалтгаан нь улсаа дахин сэргэн мандахыг харахыг хүссэнтэй холбоотой ч байж болох юм хэмээн судлаачид дүгнэжээ.  – Франц улсын ерөнхийлөгч  Эммануэл Макроны  сонгуулийн аян дэлхий нийтэд түгсэн хоёр технологийг тун чадварлаг хэрэглэж чаджээ. Нэгдүгээрт, тэр аюултай өрсөлдөгчөө зайлуулж чадсан. Түүний гол өрсөлдөгч нь Франсуа Фийон байсан ч эхнэрийнх нь ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дуулиан дэгдэж, хоёрдугаар шатанд үлдэж чадаагүй. Хоёр дахь технологи нь зохиомол онцгой чанар бүтээх юм. Макрон бол жирийн л нэг, байдаг л нэгэн улстөрч. Гэхдээ түүний PR багийнхан масс медиаг ашиглан түүнийг онцгой нэгэн болгон харагдуулж чаджээ. Францын сангийн сайд, Ротшильдовын хөрөнгө оруулалтын банкир байсан тэрээр өрсөлдөгч нараасаа илүүтэй хамгийн шилдэг пиар-компанийг бий болгосон билээ. Эммануэл 36 насандаа Францын  Сангийн сайд болсноор  түүний карьер эрчимтэй өсч эхэлсэн гэдэг.  Мэдрэлийн эмч, профессорын хүү эдийн засгийн яаманд ажиллаж байсан ч түүний амбиц нь суудал дээр нь зүгээр суулгасангүй. Тэрээр  яамнаасаа гарч, банкны салбарт хүч үзэхээр  явсан ч улс төрд эргээд иржээ.Мэргэжлээр бол Макрон хөрөнгө оруулагч банкир, санхүүгийн нэгжүүдийг нийлүүлж, “залгих” асуудлын мэргэжилтэн . Нантер Ла Дефанс, Парис-Баруун гэсэн их сургуульд гүн ухааны баклавр, Парисын улс төрийн судалгааны дээд сургуульд олон нийттэй харилцахаар магистрын зэрэг хамгаалж  Францын улс төр, албан тушаалтнуудыг бэлтгэдэг Парисын Үндэсний захиргааны сургууль (ENA) гэх тэргүүн дээд сургуулийг төгссөн түүний хайр дурлалын түүх  нь 15 настай Макрон ангийнхаа багшид дурлаж 25 насандаа  өөрийн гэргий болгож авчээ. Тэдний үнэнч хайрын түүх дэлхийд  алдаршжээ. Мөн түүний өнөөдрийн амжилтад тун эерэгээр нөлөөлсөн юм. Эхнэр Брижит нь түүнтэй гэрлэхдээ гурван хүүхэдтэй байсан бөгөөд Макроноос 24 насаар эгч юм. Одоо тэд долоон ач зээгийн хамт Елисен ордондоо аж төрж байна. Францын түүхэнд жанжин Наполеон Бонапартаас хойш хамгийн залуу удирдагч сонгогдсон нь 39 настай Эммануэл Макрон байлаа. Макрон ерөнхийлөгч болсноор Европын Холбооны ирээдүйд нөлөөлнө хэмээн ажиглагчид дүгнэж байна. Тэрээр Европын холбоотой харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа сонгуулийн үеэрээ илэрхийлж байсан юм. Франц улсад хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь улсын 25-аас доош насны дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байгаа ажээ. Ажилгүй хүмүүсийн тоо 10 хувьтай байгаа нь Европын холбооны гишүүн 28 улсын дундаас ажилгүйдлийн түвшнээр наймдугаарт орж буй маш муу үзүүлэлт юм.  Үүн дээр түлхүү анхаарч ажиллахаа Эммануэл Макрон сонгуулийн сурталчилгааны үеэрээ удаа дараа илэрхийлж байсан. Мөн Францын иргэд улсыг нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг байлгаж чадсан де Голль, Миттеран, Ширак нарын араас Саркози, Олланд зэрэг Ерөнхийлөгчид улс орноо тун “Анхиа муутай” авч явж ирсэн хэмээн дүгнэсэн учраас залуу хүнийг сонгосон гэсэн судлаачдын дүгнэлт байдаг.-БНСУ-ын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе төрийн нууц задруулсан хэргээр яллагдаагүй байсан бол Мун Жэ Ины карьер хаа хүрч төгсөх байсныг хэн ч мэдэхгүй. БНСУ-ын “Тобура” Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн Мун Жэ Ин хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх бодлого баримталдаг бөгөөд тэрээр 41.1 хувийн санал авч тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр тодорсон. Мун Жэ Ин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Пак Гын Хед 52:48-аар ялагдаж байсан түүхтэй. Тэрээр энэ жил 64 нас хүрсэн бөгөөд Өмнөд Солонгос улсын Коджедо аралд таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцгийг Мүн Ён Хюн, ээжийг нь Кан Хан Ок гэдэг бөгөөд тэд 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ- ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу дүрвэн ирсэн цагаачдын нэг аж. Тэрээр ахлах сургуулиа төгссөний дараа “Кюнхэ” их сургуульд хуулийн чиглэлээр дэвшин суралцсан байна. Гэвч, 1975 онд Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг Ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдож байжээ. Буруутгагдсан үндэслэл нь ч түүнийг их сургуулиасаа хөөгдөхөд хүргэсэн байна. Дараа нь тэр хүчээр шахам цэрэгт явж, тэндээ тусгай хүчинд багтаж  1976 онд Панмунжон тосгонд Хойд Солонгосын арми Өмнөд Солонгос буюу НҮБ-ын цэргүүдтэй мөргөлдөөн үүсгэхэд тэнд томилогдсон тусгай хүчнийхний багт Мүн Жэ Ин багтаж байсан гэдэг. Тэрбээр 1978 онд цэргээс халагдаж, 1980 онд дахин Кюн Хе их сургуулийг төгсчээ. 2011 оны есдүгээр сард “Инноваци ба хамтын ажиллагаа” компанийг үүсгэн байгуулж, төлөөлөгчөөр нь ажиллаж дараа жил нь буюу 2012 оны дөрөвдүгээр сард 19 дахь удаагийн бүх нийтийн сонгуулиар “Ардчилал эв нэгдлийн нам”-ыг үүсгэн байгуулж, нэр дэвшсэн байна. 2016 оны дөрөвдүгээр сард болсон 20 дахь удаагийн бүх нийтийн сонгуульд тэр нэр дэвшээгүй. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж, ялалт байгуулжээ. Мүн Жэ Ин цэргээс халагдаж ирсний дараагаар Кюнхэ их сургуулийг дахин төгссөн бөгөөд тэр үеэр гэр бүлтэй  болж хоёр хүүхэдтэйгээ одоо Хөх ордонд энх тунх амьдарч байна.Тэрбээр одоо БНСУ-ын томоохон компаниудыг шинэчлэх сорилттой нүүр тулаад байна. Кампанит ажлынхаа үеэр ажлын байр бий болгох, улс орноо хямралаас гаргах зорилтуудыг дэвшүүлсэн юм. Тус улсад залуучуудын ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байгаа нь томоохон асуудал болж байна. Мөн тэрбээр БНАСАУ-тай харилцаагаа сайжруулах, Азийн дөрөв дэх том эдийн засагт давуу байр суурь эзэлж байгаа гэр бүлийн эзэмшлийн томоохон группүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авна гэж амлаад байна. Хэдий тийм боловч түүний БНАСАУ-ын талаар баримтлах бодлого АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байр суурьтай зөрчилдөж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Учир нь АНУ-ын пуужин эсэргүүцэх THAAD хамгаалалтын системийг улсдаа байрлуулахыг БНАСАУ-аас гаралтай Мүн Жэ Ин анхнаасаа шүүмжилж байсан. Мөн тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай нээлттэй ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна. Түүний ялалт байгуулсан гол шалтгааныг хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэнэ гэсэн үг нь ард иргэдэд хүчтэй нөлөөлсөн хэмээн судлаачид үздэг юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here