Нүүр хуудас Улс төр Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал долоо хоногоор хойшиллоо

Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал долоо хоногоор хойшиллоо

77
0
hotiin-darga-batbold
Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал долоо хоногоор хойшиллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлсэн юм.

Өнгөрсөн баасан гаригт энэ асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг хуралд өөрийн биеэр ирж танилцуулга хийх хүртэл завсарлага авахаа илэрхийлсэн.

Тэгвэл /2018.11.27/ 14:00 цагт хуралдааныг үргэлжлүүлэхээр товлосон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая 17: 30 цагт хурал эхэлсэн ч НИТХ дахь АН-ын бүлэг дахин завсарлага авах хүсэлт гаргалаа.

НИТХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх заавал өөрийн биеэр хуралдаанд оролцох шаардлагатай гэж үзэн ахин долоо хоногийн завсарлага хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here