Нүүр хуудас Улс төр Х.Баттулга “Би монгол түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэлээ

Х.Баттулга “Би монгол түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэлээ

134
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан олонхийн санал аваад байгаа АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 7 сарын 8-нд “Тусгаар тогтнолын талбай”-д ард иргэдтэйгээ баяраа тэмдэглэлээ. Баярын  үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын даргын хувьд намынхаа олон мянган гишүүд, дэмжигчиддээ гүнээ талархаж байна. Монгол Улсын Тусгаар тогтнол, хөгжлийн бодлогыг дээдэлсэн Ерөнхийлөгч сонгогдлоо. Нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын хөгжлийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ялалт бидэнд тийм ч амар хялбар олдоогүй. Бидэнд бусад өрсөлдөгчийнх шиг нэр хүнд, асар их мөнгө байгаагүй. Харин бидэнд ардчиллыг дэмждэг Монголын ард түмэн зогсож байгаа учраас бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Энэ сонгууль эрх баригчдад амлалтаасаа ухарвал эргээд ард түмэн ямар хариу өгч чадах вэ гэдгийг харуулсан түүхэн сонголт болж чадсан. “Монголчууд яллаа” гэв. Мөн нэр дэвшигч Х.Баттулга “АН-аас нэр дэвшсэн намайг олон зуун мянган сонгогч сонголоо. Та бүхэндээ баярлалаа. 2017 оны зургадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ хугацаанд АН ард түмэнтэйгээ хамтран шахаж, шаардсаны эцэст 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар зарим амлалтуудаа хэрэгжүүлж чадлаа. Энэ бол Монголын ард түмний минь хүч юм. 2020 оны сонгууль хүртэлх хугацаанд миний бие Ардчилсан намтайгаа, есөн гишүүнтэйгээ, ард түмэнтэйгээ хамтран Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бүхий л ажлаа хийж гүйцэлдүүлэхийг шаардах болно. Би монгол түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэлээ. Энэхүү сонгогчиддоо талархал илэрхийлж, амлалт өгсөн ялалтын баярыг хуваалцахаар АН болон ИЗНН-ын гишүүд дэмжигчид, ард иргэд оролцлоо. Албан ёсны арга хэмжээний төгсгөлд хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here