Нүүр хуудас Улс төр Шагнал гардуулж, “Санамж бичиг”-т гарын үсэг зурав

Шагнал гардуулж, “Санамж бичиг”-т гарын үсэг зурав

229
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгч, баяр хүргэлээ.

Тус сургууль Монгол Улсад эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлэн ийнхүү шагнасан байна. “Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтыг Монголын 300 гаруй хүн төгсөж, 20 гаруй хүн эрдмийн зэрэг, цол хамгаалан, 150 орчим мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна. Тиймээс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийг энэхүү одонгоор шагнаж байгаа юм” хэмээн М.Энхболд онцлон тэмдэглэлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа.

“Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк санхүүжүүлэх боломжтой болж байгаа ажээ.

УИХ-ын дарга М.Энхболд 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзана гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Москва хотоос мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here