Нүүр хуудас Улс төр Шударга ёсны төлөө амиа золих хүн бүхэнд шинэ НАМ нээлттэй гэв!

Шударга ёсны төлөө амиа золих хүн бүхэнд шинэ НАМ нээлттэй гэв!

60
0
uls-toriin-shine-nam
Шударга ёсны төлөө амиа золих чадалтай хүн бүхэнд шинэ НАМ нээлттэй гэв!

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар улс төрийн шинэ нам байгуулж буй талаараа /2019-03-18/-ний өдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд,

АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад намаасаа гарах сануулгаа өгсөн. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн. АН УИХ-д есхөн суудалтай. Ингээд бүлэг байгуулж ажиллаж ирсэн. Гэтэл хууль зөрчиж гишүүдээ хөөсөн нь бүлэггүй болох нөхцөл үүссэн. АН гишүүдээ хөөдөг нам байж яав ч таарахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Ингээд АН-ын бүлэг долоон гишүүнтэй болж бүлэггүй болсон. Бид чуулганы завсарлагаанаар сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулж байна. Бид нам бус гишүүдийн хувьд шинэ АН-ыг байгуулж, Монголын төлөө шинэ намыг байгуулж байна. Монголын төлөө хэн бүхэнд нээлттэй намыг зарлаж байна. Энэ намд шударга ёсны төлөө амиа золиослох чадалтай хүн бүхнийг урьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,

Монголд шударга ёсыг тогтоож чадах цоо шинэ хүчин хэрэгтэй байна. Монголыг өмөөрөх улс төрийн хүчин Монголд хэрэгтэй байна. Монгол төрийн эрх мэдлийг монголчуудад биш гаднынханд барьж байна. МАНАН бүлэглэл Монгол төрийг зөв замаар удирдаж чадахгүй болж байна гэдгийг бид харж байна. Хүчирхэг дундаж давхарга байхгүй, иргэдийн 80 хувь нь ядуу байна гэсэн судалгаа байна. Монголын ардчилал ийм үр дүнг авчирлаа. Хэдхэн гэр бүл баяжиж байна. Монголын эрх мэдлийг МАНАН-гийн мафи барьж байна. Тиймээс Л.Болд гишүүн бид хоёр шинэ улс төрийн хүчин байгуулсан гэдгээ зарлаж байна. АН-аас хөөгдсөнөө би бурхны тавилан байсан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна. Нам үүсгэн байгуулах хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулах бөгөөд энэхүү хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг батлах юм байна. Монгол төрийг МАНАН, мафийн бүлэглэлээс салгаж чадах улс төрийн хүчнийг байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here