Нүүр хуудас Улс төр Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

111
0
erchim-huchnii-saidiin-zowlol-2019
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн зөвлөл хуралдлаа

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 06 дүгээр сарын 25-ний өдөр боллоо. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батгэрэл, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван,

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав , Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал А.Бямбадорж, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур нар оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны эхний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, 2019 оны эхний хагас жилийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайланг тус тус сонсож, хэлэлцлээ.

Асуудлыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Ариундэлгэр, Б.Алтантунгалаг, төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Г.Бадамцэцэг нар танилцуулсан. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаас дээрх асуудлуудыг хугацаанд нь холбогдох байгууллагуудад хүргүүлэх мөн эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг анхаарч ажиллахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here