Нүүр хуудас Улс төр Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцоо хариуцсан зөвлөх

Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцоо хариуцсан зөвлөх

151
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилжээ. Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан аж.

Мөн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон томилуулдаг юм. Энэ удаад Ерөнхийлөгчийн санал болгон томилуулсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас оронд нь ийнхүү УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа өргөн барьжээ. Харин Ерөнхийлөгчийн уг саналыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here