Нүүр хуудас Улс төр Ө.Энхтүвшин гишүүн дэмжигдвэл М.Энхболд УИХ-ын дарга хэвээр үлдэх үү?

Ө.Энхтүвшин гишүүн дэмжигдвэл М.Энхболд УИХ-ын дарга хэвээр үлдэх үү?

204
0

Эрх баригч нам Бага хурлаа өнөөдөр хийж  шинэ Засгийн газрын тэргүүнийг тодруулахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө Удирдах зөвлөл хуралдаж, тухайлсан хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Бага хурал руу оруулах учиртай. Ерөнхий сайдад одоогоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа бол Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан талаас У.Хүрэлсүхийг оруулахаар урьдчилсан байдлаар тохирсон гэх мэдээлэл байгаа. Гэтэл МАН-ын дарга М.Энхболдтой Ө.Энхтүвшин гишүүн сэм уулзаж, хотын фракцийг Ерөнхий сайд болон намын даргад өөрийг нь дэмжихийг санал болгосон гэх мэдээлэл байна. Ө.Энхтүшин гишүүний зүгээс хотын фракци дэмжлэг үзүүлвэл төрийн албан боловсон хүчний томилгооны 50 хувийг тус фракциас бүрдүүлж, М.Энхболдыг УИХ-ын дарга хэвээр үлдээх боломжтой гэжээ. Уг уулзалтын дараа хотын фракцийнхан дахин Ө.Энхтүвшин гишүүний гэрт цуглаж, зарим сайд нараа хэвээр авч үлдэх, 60 тэрбумын асуудлаар намынхаа лидерүүдэд хариуцлага тооцохгүй байх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна. Уг нь өнөөгийн Ерөнхий сайд МАН-ыг шинэчилж, намын нэрийг хугалаад буй 60 тэрбумын асуудлыг цэгцлэх хүн байх ёстой. Гэвч иймэрхүү хуйвалдаанаар дараагийн Ерөнхий сайд тодорвол нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэдэг болно. Тэгээд ч албан ёсоор нэр дэвшээд буй Ө.Энхтүвшин улс төрд тийм ч сайхан мөртэй хүн биш. Тиймээс 24tsag.mn сайт Ө.Энхтүвшинг сонгохгүй байх 24 шалтгааныг тоочжээ.

1. Намын нэрээ сольж, намаа сонгуульд ялагдуулсан МАН энэ хэрэгт буруутай хүмүүстээ хариуцлага тооцон албан тушаалаас нь огцруулснаар Ө.Энхтүвшин МАН-ын даргын албан тушаалыг авсан.

2. Түүнийг МАН-ын бодлогоор сонгосон бөгөөд “Ө.Энхтүвшингээс өөр хүн байхгүй тул” гэсэн тайлбартайгаар сонгогдсон байдаг.                                                                                                                                                                             3. 1996 онд АН-ынхан анх удаа засгийн эрх барьж гэнэдсэний дараа олон түмэн МАХН-ын гишүүн л байвал бор толгойтой хонь ч байсан яахав хэмээн 2000 онд энэ намын 72 хүнийг УИХ-д сонгоход Ө.Энхтүвшин анх удаа парламентын гишүүн болжээ. Намынхаа нарийн бичгийн дарга байсны хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хавсран ажиллаж дөрвөн жилийг өнгөрөөж.                                                                                                 4. Гэвч дараагийн сонгууль болоход хийсэн бүтээсэн нь, намдаа ч ард түмэнд ч харагдаагүй энэ хүнийг ард түмэн УИХ-д хэрэггүй гэж үзсэн юм.

5. Тодорхой албан тушаалгүй тэрээр өөртөө “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож шинэчилнэ хэмээн намаа дотроос нь бужигнуулсан. Энэ бол 2005-2006 он.

6. Эцэст нь Ө.Энхтүвшинг 2006 онд БСШУ-ны сайдаар томилсноор дэвээд байсан жигүүр нам жим болж өндөрлөсөн юм.

7. Тухайн үед, өнөөдөр ч Монгол Улсад хамгийн их төсөвтэй БСШУЯ-ны тэргүүн гэдэг албан тушаал Ө.Энхтүвшингийн амыг  өнөө шинэчлэл энэ тэр гэсэн үгээ дахиж хэлэхгүй болтол нь таглаж чадсан гэдэг.

8. Жигүүрийн бас нэг гол хүн А.Базахүү ч гадаадад консулаар томилогдсон.

9. Ө.Энхтүвшинг БСШУ-ны сайд байхад 2007 оны хичээлийн шинэ жил эхлэхэд олон сургуулийн засвар дуусаагүй, шинэ барилгууд нь ашиглалтад орж амжаагүйгээс зарим сургуулиуд монгол гэрт хичээллэж эхэлсэн түүхтэй.

10. Нэг хэсэг нь хэдэн хэсэг болж сумын Засаг даргын контор, дотуур байр, соёлын төвд хийчээллэж байсан бол олон сургууль ангиудыг шахаж нэг ширээнд хэд хэдэн хүүхэд суулган хичээллэсэн.

11. Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр сургулуийн засвар гэхэд л 2007 оны арваннэгдүгээр сар гэхэд 80 хувьтай явж, бага, дунд ангийн сурагчид хоёр сургуульд хуваагдан гурван ээлжээр хичээллээд хоёр сар болж байсан. Ийнхүү МАХН-ын олсон амжилтыг Ө.Энхтүвшин сайд бүтэн 90 жилээр ухрааж дунд сургуулиуд монгол гэрт хичээллэсэн юм.

12. 2010 оны арваннэгдүгээр сарын 06. МАХН нэрээ МАН болгон өөрчилж намын шинэ даргаа сонгосон. Энэ хурлын өмнөх өдөр өгсөн ярилцлагадаа Ө.Энхтүвшин “Хэрэв маргааш их хурлын 800 төлөөлөгчөөс хэн нэг нь миний нэрийг дэвшүүлбэл би МАХН-ын даргын албан тушаалын төлөө өрсөлдөнө. Надад тийм боломж бий. Гэхдээ хүмүүсийн ятгалгаар ийм шийдвэр гаргаагүй юм шүү” гэсэн байдаг.

13. Харамсалтай нь түүнийг намын хамт олон тоогоогүй, бас дэмжээгүй. 788 хүн санал өгсний дөнгөж таван хувь нь Ө.Энхтүвшингийн төлөө санал өгсөн байсан юм.

14. УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдаж, намын гол гол лидер гэж болох С.Баяр, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар энэ хариуцлага хүлээх хүмүүс болохоор одоо хоёрдугаар эгнээ рүү шилжихээс аргагүй болсон үед  ёстой л өнөөх “Лам олдохгүй бол довчингоо залав” гэгч болж Ө.Энхтүвшин бага хурлын төлөөлөгчдийн 89 хувийн саналаар МАН-ын дарга болов.                                                                                                                                                     15. Түүнийг МАН-ын дарга болох гэж байхад ажиглагчид, улс төр судлаачид “Эл эрхэм бол шинэ цагийн ардчилсан Монгол Улсад тоотой цөөхөн үлдээд байгаа хатуу ширүүн нь хэ­рээс хэтэрсэн коммунистын сонгодог дүр юм. Ямар ч хольцоогүй цэвэр коммунист дарга нарын өсгөн бойжуул­сан, дахин давтаад хэлэхэд Монголд маш ховордсон ийм улстөрч гэдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай энгийн олон мэднэ” гэж бичиж байлаа.

16. Ө.Энхтүвшингийн МАН-ын дарга болоод хийсэн улстөрийн эхний алхам нь Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын ажлыг бойкотолж гацаах явдал байв.

17. УИХ-д бүлэг байгуулах тухай хуулийн заалтыг үл тоомсорлон УИХ-ын даргад саналаа 24 цагийн дотор өгөөгүйгээс энэ намаас сонгогдсон 25 гишүүн зургаан сар УИХ-д бүлэггүй явж ирсэн юм. МАН-ын дарга үүнийгээ “Хуулийн ганцхан муу заалтаас болж бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгаж болохгүй” гэж мэдэгдэж байлаа.

18. Түүний хэлснээр бүхэл бүтэн намын тэргүүн Монгол Улсын хуулийн заалтыг “ганцхан муу заалт” хэмээсэн нь хуулиа дээдэлдэг олон түмний, тэр дотроо намын гишүүдийн нь сэтгэлд нэгийг бодогдуулсан юм.

19. Залуур дээр нь Ө.Энхтүвшин суусан МАН-ын хамгийн том тэнэглэл нь Төрийн ордонд буйдантай суулт хийн, парламентын ажлыг гацаасан явдал хэмээн олон түмэн ам нэгтэй хэлдэг.

20. Энэ нь байнгын ажиллагаатай парламентын ажиллагааг тасалдуулсан, Төрийн ордонд жагсаал цуглаан суулт хийснээрээ Монгол Улсын өнөө мөрдөж байгаа хуулийг зөрчсөн үйлдэл юм.

21. Ө.Энхтүвшин сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуулт ид яригдаж байх үед нэг жижиг хэрнээ ихээхэн шуугиан тарьсан алдаа гаргасан.

22. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байх үедээ “Өнөөдөр махны үнэ 1200 төгрөг болсон” гэж мэдэгдсэн нь сэтгүүлчдийн төдийгүй  иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Ийм алдаа гаргадаа гээд шуугиад эхэлмэгц дахин хэвлэлийн хурал хийж 12 мянган төгрөг гэж залруулсан ч нэмэр болоогүй.

23. Намын дарга нь ингэж зарим нэгний инээдийг хүргэсэнд Бага хурлын гишүүд, ялангуяа хөдөөний дэмжигчид нь ихэд дургүйцжээ. Махны үнэ өсч бага, дунд орлоготой иргэдийн амьдралд дарамт болж байхад том намын дарга нь махны үнээ мэдэхгүй байна гэдэг дэндсэн хэрэг гэж бухимдацгаасан.

24. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид санал өгөхөд орон нутгийн гишүүд нь Ө.Энхтүвшинд биш Б.Бат-Эрдэнэд саналаа өгч дэмжсэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here