Нүүр хуудас Улс төр 60 тэрбумын хэргийн талаар УИХ-ын гишүүн асан Оюунгэрэл, хуульч Алтангэрэл нар мэдээлэл...

60 тэрбумын хэргийн талаар УИХ-ын гишүүн асан Оюунгэрэл, хуульч Алтангэрэл нар мэдээлэл хийлээ.

191
0

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Энэ бичлэгийг тухайн үед МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу хийсэн байдаг. Тэр үед Г.Доржзодов нь  Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжилтнээр ажиллаж байжээ.

МАН доторхи хагарлын улмаас олон нийтэд задарсан ба Г.Доржзодовыг дээрх бичлэгийг олон нийтэд тараахгүй байхыг хүсэж Ц.Сандуйн туслах А.Ганбаатар 20 сая төгрөг шилжүүлсэн баримт олон нийтэд ил болсон юм.

Тэгвэл энэ бичиг баримтын талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар мэдээлэл хийсэн  байна. Тэд МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийн талаар  тус бичлэгийг эвлүүлэг эсэхийг нь тогтоолгохоор гадаадын хэдэн байгууллага руу хүсэлт явуулсан байна. Эхний ээлжинд АНУ-ын Нью-Йорк хотоос эхний хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт иржээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр “долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэдэг тайлбар өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here