Нүүр хуудас Шинжлэх ухаан Базз Олдрин Сансарын хөлгийг бага энергээр Ангараг руу хүргэх санааг“Алдрины эргэлт”гэж нэрлэсэн.

Базз Олдрин Сансарын хөлгийг бага энергээр Ангараг руу хүргэх санааг“Алдрины эргэлт”гэж нэрлэсэн.

289
0
Базз Олдрин бол “Аполло-11” хөлгөөр домогт Нэйл Армстронтой мөр зэрэгцэн хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл болох саран дээр мөрөө үлдээсэн гавъяатай хүн юм.
Базз Олдрин нь сансрын нисэгч төдийгүй сансар судлалд бүхий л амьдралаа зориулж яваа бэлтгэлд байгаа хурандаа, шинжлэх ухааны доктор, профессор хүн юм. АНУ болон бусад улсын олон шагнал , өргөмжлөл, цол хэргэм түүнд байдгаас хамгийн хүндтэй нь маш цөөхөн хүнд олгогддог АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал билээ. Түүний авсан сарны гадарга дээрх хүний хөлийн мөр нь дэлхийн хамгийн алдартай зурагнуудын нэг юм.
 Тэрээр саран дээр буусан торгон мөч болон амьдралынхаа дурсамжаас ийнхүү дурсав:
 Нейл Армстронг бид хоёр 1969 оны долоодугаар сарын 21-нд анх саран дээр хөл тавьж байлаа. “Аполло-11″ хөлгийн хөгжүүлэлтийг дэлхийн II дайнаас эхлэн хийсэн төдийгүй зөвхөн хөдөлгүүрт гэхэд л 10 жилийг зориулж байж бүтээсэн. Манай баг хоёр хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд хөлгөөс эхэлж Нейл Армстронг, араас нь би бууснаар хүн төрөлхтөнөөс саран дээр буусан хоёр дахь хүнээр түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Бид сарнаас нисэхдээ “Хүн төрөлхтөнөөс энх тайван, амар амгаланг эрхэмлэж ирэв” гэсэн үгтэй самбарыг үлдээж, АНУ-ын тугийг мандуулаад буцаж байлаа. Хэрвээ оноод үзвэл тэр бүхэн одоо ч  байгаа гэдэгт илтгэлтэй байна. Нийтдээ 500 орчим хүн эх дэлхийгээ гаднаас нь харсан байдаг бол тэднээс зөвхөн 12 хүн л саран дээр очиж чадсан байдаг. Миний ээжийн нэрийг Мэри Мүүн гэдэг. Тэрээр хүн төрөлхтөн анх онгоцоор ниссэн өдөр төрсөн. Тиймээс сар руу ниссэн минь миний хувь тавилан байсан гэж боддог. Аав маань дэлхийн II дайнд дайрагч онгоцны нисгэгч байсан. Би ч гэсэн солонгосын дайнд оролцож, хоёр дайсны онгоцыг устгасан. Алдарт “Тоглоомын түүх” киноны Базз Лайтеэр дүрийг надаас санаа авч хийсэн. Хүүхдүүд намайг энэ дүрээр минь илүү таньдаг. Нийтдээ 20 гаруй кинонд Жон Траволто, Брэтт Пит, Алек Балдвине зэрэг жүжигчинтэй хамтран тоглож, дүрээ мөнхөлсөн. Үүнээс миний хамгийн дуртай кино бол “30 чулуу” хэмээх бүтээл юм. Уг кинонд би сайхан бүсгүйтэй тэврэлдэн сар руу хашгирч байснаа тодхон санаж байна. Сар бол бидэнтэй хамгийн ойр орших гараг юм. Сарыг маш олон янзаар ашиглаж болно. Гэхдээ миний ажигласнаар сарыг колончилох их гүрнүүдийн өрсөлдөөн улам нэмэгдэх байх. Ялангуяа аялал жуулчлал, судалгааны бааз байгуулах сонирхол улсуудад улам нэмэгдэж байна. Мөн уул уурхай, ашигт малтмал олборлох боломжтой. Тиймээс том хэмжээний сансарын төв байгуулах нь бидний эхний алхам юм. Саран дээрээс пуужин хөөргөхөд эх дэлхийгээс хөөргөдөг шиг тийм их хэмжээний энерги зарцуулагдахгүй. Учир нь сарны гадаргын татах хүч дэлхийгээс зургаа дахин бага байдаг. Хэрвээ бид ингэж чадвал маш бага өртгөөр бусад гараг эрхэс рүү аялж чадна гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд саран дээр байхад тийм ч таатай биш шүү.
 Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна. Бидэнд харагддаггүй тал нь харагддаг тал шигээ л байдаг. Яахав хүмүүст нөгөө тал нь харагддагүй болохоор элдэв харь гарагийн бааз, нууц байгууламжууд байдаг гэж боддог. Үнэндээ тийм юм  байхгүй. Саран дээр өдөр 13-14 хоног үргэлжилдэг бол өмнөд туйлд нь сая сая жил нарны гэрэл хэзээ ч тусч байгаагүй, маш хүйтэн цэвдэг байдаг бөгөөд ойролцоогоор цельсийн -240 хэм хүйтэн мөсөөр хучигдсан байдаг. Хүйтэн дайны үед дэлхийн хоёр том системийн хооронд сансар судлалаар өрсөлдөх хэнээрхэл давамгайлж байсан бол одоо улс орнууд хамтарч, хүчээ нэгтгэн сансар судлалыг хөгжүүлж байна. Миний хувьд анх 1985 онд сансарын хөлгийг бага энергийн зарцуулалттайгаар Ангараг гараг руу хүргэж болох санааг дэвшүүлсэн юм. Энэ онолоо “Алдрины эргэлт” хэмээн нэрлэсэн. Гараг бүр өөрийн гэсэн тойрог замдаа тодорхой хэмжээний татах хүчтэй байдаг. Уг татах хүчний эргэлтэд сансарын хөлгөөр орж нэгдээд тухайн гарагийг тойрон эргэж, чавхдуулан дараагийн нислэгээ үйлдэх онол юм. Миний тооцоолсноор энэ онолын дагуу хагас сарын хугацаанд багтан Ангараг гараг руу хүрнэ. Эргээд яг ийм хугацааг зарцуулаад эх дэлхийдээ ирнэ. Би энэ талын судалгааны ажлыг одоог хүртэл хийж, улам боловсронгуй болгож байна. Хүн төрөлхтөн Ангараг гараг дээр хөл тавих мөчийг харах юмсан гэж боддог. Мөн удахгүй би марс брэндийн цаг хийх гэж байгаа. Би Ангараг гариг дээр хөл тавьж чадахгүй ч гэсэн марс гарагийн цагаа хүмүүст зүүлгэхийг хүсч байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here