Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Аспирин хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг

Аспирин хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг

181
0

Хамгийн багадаа зургаан сарын турш бага тунгаар, байнга аспирин хэрэглэх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг байна. Хонконг дахь Хятадын их сургуулийн томоохон хэмжээний судалгааны үр дүнгийн мэдээллийг “Daily Express” сонины мягмар гаригийн дугаарт мэдээлснийг ТАСС уламжлав.

Олон жилийн турш хийсэн энэхүү судалгаанд 600 гаруй мянган хүн хамрагдсан бөгөөд аспирин нь ялангуяа хоол боловсруулах тогтолцооны хорт хавдрын өвчлөлийн эсрэг үр дүнтэй болох нь тогтоогдсон байна. Энэ эмийг хэрэглэсний үр дүнд элэг, улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэл 47 хувиар, ходоодны хорт хавдар 38 хувь, нойр булчирхайн хорт хавдар 34 хувь, гэдэсний хорт хавдар 24 хувиар тус тус буурдаг ажээ.

Хонконгийн их сургуулийн профессор Келвин Тои “Өдөрт 80 мг-аар аспириныг удаан хугацаагаар хэрэглэх нь хоол боловсруулах тогтолцооны хорт хавдрын эрсдэлийг ихээхэн хэмжээгээр бууруулах болно. Мөн хоол боловсруулах тогтолцоонд хамааралгүй уушги, түрүү булчирхайн зэрэг хорт хавдрын хувьд ч үр дүн ажиглагдаж байна” гэж хэлсэн байна. Гэхдээ аспирин нь хөх, давсаг, бөөрний хорт хавдруудад ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here