Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Лего роботын тэмцээн болж байна.

Лего роботын тэмцээн болж байна.

471
0

6 сарын 3-нд МХАҮТанхимд Монголын Лего Роботын үндэсний аварга шалгаруулах анхны тэмцээн боллоо. Уг тэмцээнд Лего робот сонирхон хичээллэдэг залуучуудыг хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн тэмцээн уралдаанд оролцох, хөгжих боломжоор хангах зорилготойгоор анх удаа зохион байгуулагдаж буй юм. Лего Роботын энэ тэмцээн нь НИТХ-ын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэмцээнд УБ хотын сургуулиудын 16 баг, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын 7 баг, нийт 23 багийн ЕБС-ийн 6-10 дугаар ангийн тамирчин сурагчид өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтэд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Лхагважав, Монголын Роботын Боловсролын Нийгэмлэгийн тэргүүн Д.Төмөрчөдөр нар оролцожүг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here